
АСЕАН-ны ГХ-ийн сайд нарын 51-р хурал 08-р сарын 02-ны өдөр Сингапурт нээгдэж, тус орны ерөнхий сайд Ли Шяньлун нээлтийн ёслолд хэлэхдээ, “нээлттэй, багтаамжтай, АСЕАН-аар төв болгосон бүс нутаг нь энх тайван, тогтвортой байдлаа хадгалсаар ирсэн бол энэхүү байдлаа улам эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай. АСЕАН-ны улс орнууд эрхбиш эв санаагаа нэгтгэн, АСЕАН-ны үүрэг нөлөөг үргэлжлүүлэн бадруулж, гишүүн орнууд болон түншүүддээ улам сайн боломж нөхцөл бүрдүүлж өгөх ёстой. Интегралчлалын хувьд, АСЕАН нь энэ ондоо багтаан бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншийн харилцааны хэлэлцээр буюу RCEP-ийн хэлэлцээрийг дуусгахын тулд хичээн зүтгэж байна. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар ДНБ-ний нийлбэр нь дэлхийн нийт хэмжээний 1/3-тэй тэнцэхүйц худалдааны групп байгуулагдаж, худалдааг чөлөөтэй болгох болон эдийн засгийн интегралчлалд илт дохио өгөх болно” гэжээ.
Сингапурын ГХ-ийн сайд Вивиан нээлтийн үеэр хэлэхдээ, “АСЕАН нь ирээдүйд эв санааны нэгдэл, бүс нутгийн төв болох зарчмаа барин, нээлттэй, багтаамжтай ажиллах болно. Үүний зэрэгцээ, нэгдмэл цогцын байгуулалтын эрчээ нэмж, ухаалаг хот, цахим бизнес зэрэг шинэ салбар дахь хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ” гэжээ.
