Хөдөө тосгоны оршин суурьших орчин тойрныг цэгцлэн засах ажлыг сайжруулахын тулд энэ жил төвийн эдийн засгаас 7.4 тэрбум юанийн хөрөнгө мөнгө санхүүжүүлж, хөдөө тосгоны жорлонгийн хувьсгалыг бүхэл тосгоноор нь сайжруулах ажлыг дэмжинэ. Төвийн төсвөөс 3 тэрбум юанийн хөрөнгө оруулж хөдөө тосгоны оршин суурьших орчин тойрныг цэгцлэн засах ажлыг бүтэн хошуугаар нь дэмжиж, төвийн эдийн засгаас бас 400 сая юань гаргаж цэгцлэн зассан үр дүн мэдэгдэхүйц байгаа орон нутгийг урамшуулан дэмжинэ.
Үүнийг сурвалжлагч 07-р сарын 24-ний өдөр Хөдөө аж ахуй хөдөө тосгоны яамнаас сурвалжилсан байна. 2020 он бол чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх он бөгөөд хөдөө тосгоны оршин суурьших орчин тойрныг цэгцлэн засах гурван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг биелүүлэх он юм.
Энэ жил хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яам хүчээ төвлөрүүлэн хөдөө тосгоны оршин суурьших орчин тойрныг цэгцлэн засах ажлыг сайтар зохион байгуулж, төлөвлөх, цэгцлэн сайжруулахыг чанга шаардах ба мэргэжлийн үйлчилгээгээ улам бүр сайжруулах юм байна.
