solongonews
Хөдөлмөрчдийн баяраар Хятадын төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээ оргил цэгтээ хүрсэн байна
2017-05-01 22:55
Хятадын төмөр замын ерөнхий компаниас мэдээлснээр, 5 дугаар сарын 1-нд Хятадын төмөр зам зорчигч тээврийн хамгийн оргил үедээ хүрсэн байна.

 Үүнд давхацсан тоогоор нийт 12 сая 900 мянга гаруй зорчигч хүлээн авч, 554 галт тэрэг нэмж ажиллуулах төлөвтэй байна. 
 
4 дүгээр сарын 30-нд Хятадын төмөр зам давхацсан тоогоор 10 сая 910 мянга гаруй зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны 5-р сарын 1-ний амралтын мөн үеийнхээс давхацсан тоогоор 563 мянга гаруй зорчигчоор нэмэгдэж, энэхүү нэмэгдэл нь 5.4 хувьд хүрсэн байна. Үүнд Бээжингийн төмөр замын товчоо давхацсан тоогоор 1 сая 149 мянга гаруй зорчигч тээвэрлэсэн нь мөн үеийнхээс давхацсан тоогоор 11 мянга гаруй зорчигчоор нэмэгдэж, энэхүү нэмэгдэл нь 0.9 хувьд хүрчээ. Шанхай хотын төмөр замын товчоо давхацсан тоогоор нийт 2 сая 370 мянга гаруй зорчигч тээвэрлэсэн нь мөн үеийнхээс давхацсан тоогоор 76 мянга гаруй зорчигчоор нэмэгдэж, нэмэгдлийн хэмжээ нь 3.3 хувьд хүрчээ. Харин Гуандүн мужийн төмөр замын корпорац давхацсан тоогоор 1 сая 504 мянга гаруй зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс давхацсан тоогоор 116 мянга гаруй зорчигч нэмэгдэж, нэмэгдлийн хэмжээ нь 8.4 хувьд хүрсэн байна.

Төмөр замын салбарынхан буцах зорчигчдын аяллыг хөнгөвчлөх, оргил үеийг даван туулахын тулд олон арга хэмжээ авч байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл