solongonews
Хэлэлцээрийн хөрөнгө оруулалт 13.127 тэрбум юаньд хүрэв
2020-12-17 20:36
Өвөр Монголын Худалдааны танхимаас санаачлан зохион байгуулсан “ӨМӨЗО-Жян Сү муж Сү Жөү аж үйлдвэрлэл шилжилтийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хурал “Сү Жөү хотноо зохион байгуулагдсан байна.

Өвөр Монголын Худалдааны танхимаас санаачлан зохион байгуулсан “ӨМӨЗО-Жян Сү муж \Сү Жөү\ аж үйлдвэрлэл шилжилтийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хурал 12-р сарын 15-ны өдөр “Сү Жөү хотноо зохион байгуулагдсан байна.

Хурлын үеэр Өвөр Монголын Худалдааны танхимаас Жян Сү, Жэ Жян, Шанхай зэрэг хотоос хүрэлцэн ирсэн аж ахуйн нэгжийн төлөөлөгчдөд Өвөр Монголд хөрөнгө оруулах төрийн бодлого, баялгийн нөөц зэрэг олон талын нөхцөл боломжийн давуу талыг танилцуулсны зэрэгцээ экологийн тариалангийн бүтээгдэхүүний боловсруулалт, шинэ нөөц баялгийн ашиглалт, стратегийн чанар бүхий шинэ аж үйлдвэрлэл худалдаа, том дата зэрэг салбарыг хамарсан 130 төслийг танилцуулсан байна. Хурлын үеэр төлөөлөгчид Өвөр Монголын тариалангийн бүтээгдэхүүний байгуулалт зэрэг олон салбарыг сонирхож, 24 төсөлд гарын үсэг зурж, хэлэлцээрийн хөрөнгө оруулалт 13.127 тэрбум юаньд хүрчээ.

“Энэ удаагийн хэлэлцээрийн хурал нь нөөц баялгийг уялдуулан нэгтгэж, Өвөр Монголын олон салбарын болон Сү Жөүгийн орон нутаг хоорондын харилцаа холбоог чангатгаж, хөгжлийн нөөцтэй шилдэг төслүүдийг Өвөр Монголд авч, Өвөр Монголын эдийн засгийн дээд түвшний хөгжлийг бий болгоход тусална” гэж Өвөр Монголын Худалдааны танхимын холбогдох ажилтан ярилаа.

Мөн хурлын үеэр Хөххот, Бугат, Ордос, Улаанцав, Баяннуур зэрэг аймаг хотын төлөөлөгчид гол сэдэвт танилцуулга хийсэн байна.

Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж : http://inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл