solongonews
Хоёр орны харилцааны зуун жилийн төлөвлөгөөгөө боловсруулж байна
2019-10-14 11:08
Хятад, Энэтхэг хоёр тал стратегийн өндөрлөгөөс хоёр орны харилцааны зуун жилийн төлөвлөгөөгөө боловсруулж байна.

ХТРТ 12-ны өдөр “Хятад, Энэтхэг хоёр тал стратегийн өндөрлөгөөс хоёр орны харилцааны зуун жилийн төлөвлөгөөгөө боловсруулж байна” гэх тойм өгүүлэл нийтлэв.

Өгүүлэлд: Хятад, Энэтхэгийн удирдагчдын албан бус 2 дахь уулзалт 11-нээс 12-ны өдрүүдэд Энэтхэгийн өмнөд нутгийн Ченнай хотод болов. Энэ албан бус уулзалт нь хоёр орны нөхөрлөлийг гүнзгийрүүлээд зогсохгүй, стратегийн өндөрлөгөөс хоёр талт харилцааны цаашдын хөгжлийн чиглэлийг төлөвлөсөн гэв.

Өгүүлэл: Хятад, Энэтхэг хоёр улс хүн амын тоо, эдийн засгийн хэмжээ, түүх соёл гээд олон талаараа ижил төстэй байдаг. Хоёр орон өнөөгийн байдлаар бүгд үндэстний сэргэн мандлын чухал үе шатандаа ороод байна. Эн тэргүүнд бие биенийхээ хөгжлийг зөвөөр үнэлэн, стратегийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлэх нь хоёр орны харилцааны тогтвортой хөгжлийн зангилаа юм гэж хоёр орны удирдагчид үзэж байна. Мөн хоёр талт харилцааны чухал суурь болох Хятад, Энэтхэгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд маш их боломж нөөц бий. Ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл газар авч буй өнөөгийн нөхцөл байдалд Хятад, Энэтхэгийн хамтын ажиллагаа нь бүс нутгийн болон даян дэлхийд үзүүлэх ач холбогдол улам бүр нэмэгдсээр байна. Хятад, Энэтхэг хоёр орон стратегийн өндөрлөгөөс хоёр талт харилцааны хөгжлөө төлөвлөж хөгжүүлэх л юм бол санал зөрөлдөөнөө зөв зүйтэй шийдвэрлэн, харилцан ашигтай, хамтаар хөгжсөн загварыг хайж олж чадна гэжээ

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл