solongonews
Хятадад зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдлээ
2020-06-04 10:33
Хятадад зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдлээ.

      Хятадад 06 дугаар сарын 03-ны өдөр “COVID-19”-ийн халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь зөөвөрлөгдсөн тохиолдол бөгөөд Гуандун мужид бүртгэгдсэн талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн зөвлөлөөс мэдэгдлээ. Нийт эмчлэгдэж байгаа хүний тоо 69 болж буурсан бол коронавирусын халдвартай хүмүүстэй харьцаж байсан 4360 хүнийг тусгаарлалтад ажиглаж байна.

Өмнө нь Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн үндэсний төвийн эрдэмтэд Үханьд далайн бүтээгдэхүүний зах шинэ төрлийн коронавирусын голомт болоогүйг мэдэгдсэн билээ.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл