Амьдрал цаг хугацаа урсан одсон ч дурсамж хэвээрээ
2015-12-28 18:21
Сайн байна уу? Чамд энэхүү захидал очих өдрийн мэндийг хүргэе.
Магадгүй чамд энэ үгийг хэлэхгүй бол хэтэрхий шударга биш юм шиг санагдаад яг энэхүү захиагаа бичиж сууна. Надад зориулж хэлсэн илэрхийлсэн тэр сайхан үг үйлдэл болгонд чинь хангалттай талархалаа илэрхийлэж чадаагүй бол.......
Амьдрал цаг хугацаа урсан одсон ч дурсамж хэвээрээ .
Гэгээн итгэл харгуй замыг гэрэлтүүлж,борооны өнгө нарны сайхныг тэтгэдэг шиг хүн гэдэг үргэлж сайхан үг итгэл бэлэглэсэн харцаар дутдаг юм шиг. Хэн нэгний инээх шалтгаан болж хэн нэгэн намайг инээлгэх шалтгаан нь болох тэр л зүйлийг хайр гэдэг байх . Заримдаа би шалтгаангүйгээр зарим зүйлийг хийдэг. Магадгүй бүх зүйлд заавал шалтгаан хайгаад хэрэггүй байх . Учрал болгон хайрлуу хөтөлдөг байх албагүй, учрал болгон зүрхэнд шарх үлдээдэг байх ч хэрэггүй, учрал болгон салж чадамгүй зүүд шиг дэндүү амттай байх ч албагүй .
.... Гэхдээ учрал болгон харууслаар битгий төгсөөсэй гэж би хүсдэг. Заримдаа магадгүй ,дандаа хэтэрхий их чамайг үгүйсгэж дэндүү гомдмоор үг зүрхэнд чинь үлдээсэн бол уучлаарай. Сэтгэл гэдэг эрхтэнг заримдаа би өөрөө ч ойлгодгүй . Өчигдөр байсан бүхэн өнөөдөр өөрчлөгдөх , өнөөдрийн бүхэн маргаашд өөрчлөгдөж болно. Гэхдээ жинхэнэ хайр л маргааш бүхэнд илүү их үнэ цэнэтэй байж чаддаг байх.
Цаг хугацаа өөрөө дэндүү аугаа. Хэн нэгэнд хайртай юм шиг хайргүй байснаас хайргүй юм шиг хайртай байсан нь дэндүү шударга ч байж магадгүй . Хүмүүс жаргалтай газраас л дурлалыг хайдаг.......... Яг одоо би тийм нэгэн харцыг ханатлаа ширтмээр .... яг одоо би тийм нэгэн тэвэрт ханатлаа өнжмөөр байна.... яг л тийм нэгэн ..... Тэр харцыг мөнхөд ширтсэн ч уйдахгүй , тэр тэвэрт хичнээн дулаацсан ч хэзээ ч ханахгүйд ч байж магад ......
Тэглээ ч гэсэн хэдий тийм ч гэсэн тэр нэгэн харцыг зөвхөн надад л үүрд илгээгээч гэж гуйж чадахгүйнээ ....Зарим нэг хүмүүс хэзээч учирдаггүй, зарим нэг хүмүүс зөвхөн зам дээр л зөрөөд өнгөрөх төдий хоромд л тааралддаг .... Хувь тавилан намайг чамтай , чамайг надтай учруулсан гэдэгт би итгэдэг . Надад мэдрүүлсэн мартахын аргагүй үнсэлт бүрээр чинь би чамд баяралалаа гэж хэлье. Надад илгээсэн сайхан үг бүрийн чинь хариуд би чамд итгэл бэлэглэсэн харцаа, сэтгэл шингэсэн хэдэн мөртөө хамтатган илгээлээ.
Тиймээ чамд Valentine ы баярын мэндийг хүргэе .
Эцэст нь ганцхан л үгийг хэлэх гэсийн БИ ЧАМД ХАЙРТАЙ
Цээгийд ...............
2015.2.11 12 цаг 47 минут
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
