solongonews
Ван Чишань ВКН-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2018-04-17 22:45
Ван Чишань ВКН-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

БНХАУ-ын дэд дарга Ван Чишань 17-ны өдөр Бээжин хотноо Вьетнамын  Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Нарийн  бичгийн дарга нарын газрын гишүүн, Төвийн эдийн засгийн яамны сайд Нгуен Ван  Бинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Ван Чишань: Хятад Вьетнам бол уул усаараа холболдсон социалист хөрш  орон, харилцан стратегийн чухал ач холбогдол бүхий хувь заяаны хамтын цогц байж,  хамтын ажиллагааны асар их нөөц боломжтой юм. Хоёр талаараа хоёр орны  удирдагчдын чухал нийтлэг ойлголтыг хянуур хэрэгжүүлэн, “нэг бүс нэг зам” болон  “хоёр коридор нэг тойрог”-ийг үр ашигтай холбохоор дамжин Хятад Вьетнамын иж  бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг тасралтгүй урагшлуулах  ёстой гэжээ.

Нгуен Ван Бинь: Хятад улсын өөрчлөлт нээлтийн бодлого асар их амжилт  тогтоож, Вьетнам улсад нааштай туршлага хуримтлуулж, үлгэр жишээ болсон болохоор  олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг цааш нь эрчимжүүлэхэд бэлэн байна  гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл