solongonews
Уламжлалт хэвлэл мэдээлэл мөхөхгүй
2017-11-16 21:19
Цаасан хэвлэл дахин хөгжих магадлалтай.

Цахим худалдааны “ebay” сайтын мэдээлснээр пс програм, апп, цахим сонин, сайтыг хэрэглэж өссөн Английн “цахим цаг үе”-ийн нэг бүлэг хүмүүс уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийг дахин хэрэглэх болж, цаасан хэвлэлийн ном, сонин, DVD, CD зэргийг илүү сонирхож эхэлсэн байна гэжээ.

Английн 18-24 насны иргэдийн 83 хувь нь ном, дуу хөгжмийн уран бүтээлийг сайтаас татах биш, харин хэвлэгдсэн бүтээгдэхүүнийг нь сонгон хэрэглэх болсон байна. Хүн амын гуравны хоёр хувь нь ном худалдан авч, 56 хувь нь DVD, харин 25 хувь нь винил бичлэг худадан авсан байна. Английн “The Daily Mail” сонины мэдээлснээр цахим номын энэ оны борлуулга өнгөрсөн жилүүдийнхээс буурах байдалтай байгаа бол цаасан хэвлэлийн номын борлуулалт харин 6 хувиар нэмэгдэн, 14,83 тэрбум юань болох магадлалтай гэжээ.

- Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонирхдог хүмүүсийн 70 хувь нь зүгээр л эдгээр бүтээгдэхүүнд хайртай болоод тэр. Жишээ нь гоё сайхан хавтастай ном, винил бичлэг. Харин 65 хувь нь өөрийнхөө төлөө цаг нөгцөөх гэсэн хүсэл бодлоосоо шалтгаалж уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдан авдаг. Мөн 62 хувь нь цахим ертөнцөд дэндүү найдахгүй байгаа тул уламжлалт хэвлэл мэдээлэлд ханддаг гэж ebay сайтын хэвлэл мэдээллийн төлөөлөгч ярьсан байна. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл