Сэтгэлдээ нийцсэн сонирхолтой ажил мэргэжлээрээ ажиллах нь одоогийн хүмүүсийн хүсэл мөрөөдөл. Тэгвэл өнөөгийн хүмүүс ажил ба аж амьдралын хооронд хэрхэн сонголт хийдэг вэ? Ажлын байранд гол хүч болж байгаа орчин цагийн залуусын ажил мэргэжлийн сонголт нийгэм нийтийн анхаарлыг татаж байна.
Нийгмийн өөрчлөлт, технологийн дэвшилтэй зэрэгцээд үе үеийн залуучуудын мэргэжил сонголт өөрчлөгдөж байдаг. Ажлын байранд хөл тогтохын зэрэгцээ өөрийн хүсэл сонирхол, мөрөөдлөө биелүүлэхийг ч хүсдэг. Нэгэн залуу үеийнхэн шинэ хэлбэрийн ажил мэргэжлийн салбарт орж, өвөрмөц онцлог бүхий олон янзын ажил төрөл, амьдралыг сонгох нэг бүлэг хүмүүс бий болоод байна.
Шинэ хэлбэрийн ажил мэргэжил: Шинийг турших хүсэлтэй залуус
Скриптийг бэлтгэж, тулгууруудыг байрлуулан, гэрэлтүүлгийг тохируулна уу. "3, 2, 1..."
“95 оноос хойш” төрсөн Юү Ихань зураг авах ажлаа ийнхүү эхлүүлж байлаа. Өнгөрсөн жил рекламын мэргэжлээр их сургууль төгссөн тэрээр албан байгууллагын ажилд ороогүй. Харин өөрийн сонирхлоор гол ажил болгож, бүтэн өдрийн гоо сайхны видео "UP Master" хийж эхэлсэн байна.
- Их сургуульд сурч байх үедээ би гоо сайхны видео туршиж хийж байсан. Ерөнхийдөө хэдэн зуун хүн удаа туршиж үзсэн. Гэвч төгсөхөөс өмнө цацсан нэгэн видео маань гэнэт өргөн түгээгдэж, видео платформын нүүр хуудсанд орсон нь надад их эрч хүч өгсөн. Сэтгэл гаргаж хийвэл хэзээ нэгэн өдөр хүмүүсийн сэтгэлд хүрдэг юм байна. "UP Master" бол интернэт сүлжээний цаг үе дэх эгэл нэгэн ажил. Бусад ажил мэргэжилтэй адилхан хүчин чармайлт гаргаж, тасралтгүй суралцаж байж сая энэ салбарын өвөрмөц онцлог, давуу талыг таниж, өөрийн мэргэжил чадвараа дээшлүүлж чадна гэж ярилаа. Өдгөө түүний гоо сайхны видео дотроос үзсэн тоогоор хамгийн олон нь 240 мянгад хүрч, тэрхүү бүтээлийн видео нь сайтын нүүр хуудаснаа олон удаа цацагдсан байна.
Сүүлийн жилүүдэд Юү Ихань шиг шинэ хэлбэрийн ажил мэргэжлээр ажиллаж байгаа залуучууд цөөнгүй. Нийгмийн технологийн хурдтай хөгжлийг дагаад уламжлалт ажил төрлөөс гадна, шинэ хэлбэрийн ажил мэргэжил ч өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа юм.
“2019 оны амьдралын үйлчилгээний салбарын шинэ хэлбэрийн ажил бүлгүүдийн тайлан”-д шинэ хэлбэрийн ажил мэргэжлийн салбарт “90 оноос хойш” төрөгсөд тал хувийг нь, харин “95 оноос хойш” төрөгсөд 22 хувийг эзэлж байгаа юм. Тэдний ихэнх нь саяхан сургууль төгссөн. Ажил сонголтын тал дээр шинэ хэлбэрийн ажил мэргэжил нь залуу үеийнхнийг элбэг ажлын байраар хангах нөхцөл боломж бүрдүүлсэн байна.
Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн профессор Хуан Жинбао:
- Залуучууд шинэ мэргэжлийг илүүд үздэг нь эдийн засгийн болон эдийн засгийн бус шалтгаантай байна. “Зах зээлийн хувьд шинэ мэргэжлүүд илүү их хөгжлийн боломж, илүү сайн хөгжлийн хандлагатай байдаг. Илүү өндөр түвшин бүхий хэрэглэгчдийн хэрэгцээг илэрхийлж байдаг. Шинэ ажил мэргэжил нь залуу үеийн хүмүүсийн шинийг эрэлхийлэх, адал явдалт сэтгэлгээнд нийцдэг болохоор залуусын дунд их эрэлттэй байдаг гэж ярилаа.
Гэсэн хэдий ч шинэ ажил мэргэжил нь хурдтай өөрчлөгдөж, ажил мэргэжлийн хөгжил тогтворгүй, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдал тийм ч өндөр биш байгаа зэрэг асуудал тулгарч байна.
Механик инженерийн мэргэжлээр төгссөн Жао Вэнфэн хэрхэн ширээний тоглоомын павильоны эзэн болж өөрчлөгдсөн тухайгаа:
- 2015 онд үйл ажиллагаа эрхлэхээр бэлдэж, бага төсөвтэй болохоор хамрах цар хүрээг хумьж байгаад эцэст нь ширээний тоглоом боломж ихтэй гэдгийг мэдэрсэн. Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш зургаан жилийн дараа ширээний тоглоом бол зах зээлийн ширүүн өрсөлдөөнтэй, үйл ажиллагааны ашиг орлого харьцангуй багатай. Зах зээлийн харьцангуй ханамжтай болохоор өөр ажил мэргэжлийн сонголтыг бэлдэж байна гэж ярьсан юм.
Шинэ ажил мэргэжлийн хувьд ихэнх эцэг эхчүүд залуусыг ойлгохгүй байдаг талтай. Юү Иханы эцэг эх хүүгийнхээ ямар ажил төрөл хийж, ашиг орлого хэрхэн бүтээдгийг ч ойлгохгүй байдаг гэж Юү Ихань хэлж байлаа.
Хэдий тийм ч гэлээ нэгэн залуу үеийнхний шинэ ажил мэргэжлийн сонголтын хүсэл мөрөөдлийг хязгаарлаж чадаагүй. Судалгаагаар: 2000 залуучуудыг сурвалжлахад 96.1 хувийн сурвалжилга өгөгчид шинэ ажил мэргэжлийг туршиж хийх хүсэлтэй бол 62.5 хувь нь шинэ мэргэжил бол хувийн үнэ цэнийг илүү олон талаас өргөжүүлэхэд эрч хүч олгодог гэж үздэгээ илэрхийлсэн байна.
Сайн ажиллахын зэрэгцээ өөрийн сонирхолтой ажлаа ч эрэлхийлдэг
Албаны ажилтан, биеийн тамирын дасгалжуулагч, хөтлөгч, чөлөөт зохиолч зэрэг ажил төрлийн хооронд ямар ч харилцаа холбоогүй гэмээр боловч өдгөө олон төрлийн ажил мэргэжлийг зэрэг хийдэг залуус олон болжээ. Шяо Хүй бол хэвлэлийн газарт найруулагчаар ажилладаг. Гэртээ харьсны дараа тэрээр радио хөтлөгчийн ажил хийдэг байна. Шяо Хүй ажил алба, сонирхол хоёр талын хувьд хамгийн тохиромжтой ажиллах арга хэлбэр мөн гэж үздэг.
Хятад судлалын чиглэлээр суралцсан тэрээр найруулагчийн ажил нь түүний сурсан мэргэжилтэй зохицдог. Мөн салбарын хөгжлийг ойлгож, харилцаа холбоогоо өргөжүүлэх үнэ цэнтэй боломж юм. Хөтлөгчийн ажил бол түүний дуртай ажил бөгөөд нэг хувь илүү орлоготой байдаг байна.
“Хятадын залуучуудын өдөр тутмын сонин”-ны судалгаагаар 18-35 насны 1988 залуучуудад судалгаа хийсний дүнд 52.3 хувийн залуучуудын дэргэд иймэрхүү олон төрлийн ажлыг зэрэг хийдэг хүмүүс олон байгааг тодруулсан байна.
"2019 оны хоёр газарт амьдардаг залуучуудын санхүүгийн хэрэгцээний судалгаа”-ны мэдээлэлд Хятадын хэмжээнд гол ажлаас гадна, бусад ажил төрлөөр ажилладаг залуучууд 80 саяыг давсан байна гэж бүртгэгджээ.
Бээжин Их Сургуулийн судлаач Жинь Гэнь:
- Өдгөө олон төрлийн ажлыг зэрэг хийдэг залуус улам илүү нэмэгдэж байгаа нь гол ажил төрөл нь орлогын баталгаатай. Үүний дээр өөрийн хүсэл сонирхлоо биелүүлэх мөрөөдөлтэй байдгаас нь шалтгаалдаг. Бас нэг бүлэг залуус иймэрхүү ажлын арга хэлбэрийг сонгодог нь өөрийгөө олон талаар хөгжүүлж, адил бус ажил мэргэжлээр өөрийгөө улам их хөгжүүлэхийг хүсдэг гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
“90-ээд оноос хойш” төрсөн Ли Ли бол эрүүл мэндийн зөвлөгч ба бүжгийн багшаар ажилладаг. Тэрээр энэ хоёр ажлын хооронд харилцан зөрчил байхгүй гэж үздэг. Ли Ли:
- Бүжгийн багшийн хичээлийн цаг тогтворгүй болохоор чөлөөт цаг маш ихтэй. Биеийнхээ эрүүл байдлыг хадгалах нь бүжигчин бүрийн зайлшгүй хийх ёстой дасгал. Эрүүл мэндийн зөвлөгөөг онлайнаар авах боломжтой учраас энэ хоёр ажлыг зэрэг сайн биелүүлэх боломжтой байдаг гэж хэлж байлаа.
Иймэрхүү ажиллах арга хэлбэр нь ихэнх залуучуудын хувьд илүү их сорилт, шинэлэг байдлыг авчрахаас гадна илүү их орлого, хөгжлийн боломжуудыг авчирдаг байна. Одоогоор Ли Ли олон төрлийн ажлын туршлагадаа суурилан дараагийн алхмын ажлаа үргэлжлүүлэхээр бэлдэж буйгаа мөн илэрхийлсэн юм.
Хуан Жинбао олон төрлийн ажил мэргэжил эрхлэх залуус олон болж байгаа нь голчлон технологи нь цаг хугацаа, орон зайн хязгаарлалтыг эвдсэнтэй холбоотой гэж үзэж байна. Интернэт сүлжээ хурдтай хөгжиж буй энэ эринд шинэ технологи олон ажил төрлөөр ажиллах нөхцөл боломжоор хангаж байна.
Байнга ажил солих: Ажлын байранд байнга байх хүсэлгүй
- Дарга нар миний ажилд үргэлж сэтгэл дундуур байдаг ч өөрсдөө шууд, үндэслэлтэй нэмэлт, өөрчлөлт оруулж чаддаггүй. Алдаа гараагүй ч дарга магтахгүй байдаг гэж Шяо Жө ажлынхаа тухай дургүйцсэн байдалтай ярив. Өнгөрсөн оны 07-р сард Шяо Жөгийн ажлын төлөвлөгөө нь даргын шаардлагад хүрээгүй болохоор ажлаасаа гарах шийдвэрийг хагас өдрийн дотор гаргасан байна.
"90-ээд оноос хойш" төрсөн залуу Шяо И ажилд ороод хоёр сар хүрэхгүй хугацаанд ажлаасаа гарчээ. Тэрээр энэ тухайгаа:
- Бараг өдөр бүр 10.00-22.00 цаг хүртэл ажиллах байдалд ороод байна. Хэрэв 10 минутын дотор ажлын WeChat-д хариу өгөхгүй бол даргын дуудлага ирэх болно гэж хэлсэн юм.
Шяо И гэртээ амарч хэвтэх нь хүртэл аажмаар ажлын цаг болж байгааг мэдэрчээ. Энэ байдал нь түүнийг байнгын дарамтад оруулж, хэвийн амьдралаа алдахад хүргэсэн байна.
“Эхний ажлын чиг хандлагын ажиглалт”-аар “70-аад онд” төрөгсөд дөрвөн жилээс багагүй хугацаанд ажил сольдоггүй, “80-аад онд” төрөгсөд нь гурван жил хагасаас багагүй хугацаанд сольдоггүй бол “90-ээд онд” төрөгсөд 19 сарын хугацаанд солих болсон төдийгүй, “95 оноос хойш” төрөгсөд ахархан долоон сарын хугацаанд ажил солих байдалтай байна гэсэн бүртгэл гарсан байна.
Албаны ажлыг аргацаах хүсэлгүй залуус улам олон болж байна. Дургүй бол ажил хийх хүсэл эрмэлзэл ч байхгүй болно гэж олон хүн боддог. Тиймээс сэтгэл хангалуун ажил олох хүртлээ ажил эрэлхийлж байдаг. Өнөө үед “Өөрийн хүсэл төлөвлөгөөтэй нийцэхгүй шалтгаанаар ажлаасаа гарах” зэрэг үзэгдлүүд олон болж байгаа бөгөөд иймэрхүү байдал нь нийгэмд халуун хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа юм.
Гэвч мэргэжилтнүүд “ажил байнга солих” байдал нь далд аюул ба болзошгүй эрсдэлийг бий болгож байна гэж үзэж байна.
“Өөрийн төлөвлөгөөний дагуу ажил солих нь ажлын ур чадвар, орчин нөхцөлд дасан зохицох чадварыг дээшлүүлдэг. Энэ нь хүний капиталын хөрөнгө оруулалтын нэг хэлбэр бөгөөд залуучуудын ажил үйлсийн хөгжилд тустай байдаг. “Гэнэт ажил солих” нь ажлын туршлага, хүний нөөцийг хуримтлуулахад тохиромжгүй байдаг аж. Хуан Жинбао:
- Ямар ч бэлтгэлгүй сохроор ажлаасаа гарны дараа хэрэв дахин ажилд орох боломж байхгүй бол ажилгүйдлийн эрсдэл нэмэгдэж, орлогын эх үүсвэр, амьжиргааны баталгаагаа алдах боломжтой гэж хэллээ.
Залуу хүмүүс өөрийн хүсэл зоригоороо чөлөөтэй ажлын сонголт хийх нь сайн талтай ч сэтгэлгээгээ идэвхтэй тохируулж, ажлын байранд идэвхтэй дасан зохицох ёстой. Орчин үеийн залуус ажил хөдөлмөрт тулгардаг дарамт, бэрхшээлд дасан зохицохын тулд шаргуу ажиллаж, саад бэрхшээлийг даван туулахаар мэрийн тэмцэх хэрэгтэй. Ажлаас гарч, ажил сольж болох боловч үүнийг сайтар бодож үзэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд сануулж байна.
