Олон улсад, Азид, Хятадад анх танилцуулж байгаа бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээ зэрэг нь 11-р сарын 06-наас 08-ны өдрүүдэд Хятадын Олон улсын импортын дөрөвдүгээр экспо дээр дэлгэгджээ. Энэ нь хүмүүсийн сонирхлыг ихэд татсан төдийгүй, экспод оролцож буй аж ахуйн нэгжүүд хоорондоо хамтын ажиллагаа тогтоох боломжийг бүрдүүлж, улмаар хамтын ажиллагаа, хамтын хөгжлийг ахиулах шинэ индэр болжээ.
Инновац бол эдийн засгийн хөгжлийн нэгдүгээр хөдөлгөх хүчин бөгөөд мөн ч өнгөрсөн гурав удаагийн импортын экспогийн хамгийн том “татах хүчин” болж ирсэн юм. Тэгвэл дөрөвдүгээр экспогоор 62 аж ахуйн нэгж өөрийн хамгийн сүүлийн үеийн 100 гаруй шинэ бүтээгдэхүүн, тэргүүний технологи болон инновац бүхий үйлчилгээгээ танилцуулж байна. Үүнээс тал гаруй хувийн бүтээгдэхүүнийг олон улсын хэмжээнд анх удаа танилцуулж байгаа бөгөөд багагүй олон бүтээгдэхүүн нь тусгайлан Хятадын зах зээлд зориулж бүтээсэн байв.
Олон орны аж ахуйн нэгжүүд яагаад өөрийн шинэ бүтээгдэхүүн, технологи зэргээ Хятад улсад авчирч анхны танилцуулгаа хийж байгаа вэ?

Үүнийг ойлгоход хүнд биш. Энэ нь Хятадын эдийн засгийн амьжиргааны эрч хүчийг харуулж байгаа бөгөөд мөн экспод оролцож байгаа аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлд итгэлтэй байж, Хятадын зах зээлийн боломжийг хүсэн хүлээж буйн илрэл юм.
1.4 тэрбум ам хүн, тэр дундаа дунд орлоготой 400 сая хүн ам нь үндэстэн дамнасан аль ч аж ахуйн нэгжийн хувьд орхиж болшгүй асар том зах зээл юм. Нөгөөтээгүүр Хятад улсын бизнес эрхлэлтийн орчин тасралгүй сайжирч байна. Онцгойлон зохиогчийн эрхийг хамгаалах ажил маш их эрчимжиж байгаа нь дэлхийн олон орны аж ахуйн нэгжүүд өөрийн шинэ бүтээгдэхүүн, шинэ технологио Хятадын зах зээлд оруулах итгэлийг нэмэгдүүлсэн аж.
Бүр ч чухал нь Хятад улс нээлттэй байдлаа тэлэхийг бодит зүйл болгон хийж байгаа нь тэдгээр үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүдийн итгэлийг нэмэгдүүлсэн байна. Дөрөвдүгээр экспогийн нээлтэд Хятад улсын дарга Ши Жиньпин “Хятад улс өндөр түвшинд нээлттэй байдлаа тэлэх шийдвэр зориг өөрчлөгдөхгүй” гэдгийг онцолсон нь гаднынханд ихээхэн гүн сэтгэгдэл үлдээжээ.
Ташрамд дурдахад Хятад улс өөрийн зах зээлээ олон улсын зах зээл болгон нээлттэй хөгжүүлэхийн тулд хичээн ажиллаж байгааг энэ удаагийн эскпод улс орнуудын аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож байгаа нь харуулж байна.

