Өвөр Монголын Одон телевизийн хамгийн анхны ерөнхийлсөн чанартай үйлчилгээний нэвтрүүлэг болох "Амьдралын хань" нэвтрүүлэг 1999 онд анхны дугаараа үзэгч олондоо хүргэсэн байдаг. Өргөн олон үзэгчдэд эрүүл мэнд, ариун цэвэр, технологи зэрэг олон талыг хамарсан мэдлэг, арга туршлага хүртээж, өнөөг хүртэл нийт мянган дугаарыг амжилттай бэлтгэн хүргэжээ. Түүнчлэн үзэгчдийн таашаалд хүрсэн содон сайхан нэвтрүүлгүүд нь улс орны зэрэглэлийн олон шагнал өргөмжлөл хүртсэн юм.
Үдэшлэгт Өвөр Монголын аймаг хотууд, Бээжин, Шиньжян, Хөхнуур зэрэг газар орны үзэгчдийн төлөөлөл болон Монгол Улсын "Гурван бүдүүн" хамтлаг, дуучин Х.Хөгжилбаатар нар ая дуугаа өргөсөн байна.
Үдэшлэгийн бичлэгийг 2017 оны сар шинээр үзэгч олондоо хүргэхээр зэхэж байгаа юм байна.
