solongonews
Бээжинд халуун өдрүүд үргэлжилнэ
2019-05-23 17:09
Бээжинд халуун өдрүүд үргэлжилнэ.

Бээжингийн Цаг уур ажиглалтын төвөөс ойрын өдрүүдэд хэт халахыг анхааруулж, сэрэмжлүүлэг гарган, шар гэрэлт дохиог энэ сарын 21-нд асаажээ. Тодруулбал, энэ сарын 22-оос 25-ны өдрүүдэд Бээжинд ид халах бөгөөд цаг агаарын дундаж температур нэмэх 35 градусыг зааж байгаа юм. Иймээс холбогдох байгууллагаас иргэдийг онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байх, гарсан тохиолдолд шүхэр, малгай мэтийг авч, нарнаас хамгаалахыг анхааруулж байна.
Мөн энэ халалттай холбоотойгоор Бээжин хотноо сайн дурынхан нэгдэж, олон үйл ажиллагаа зохион байгуулаад эхэлжээ. Тухайлбал, Бээжин хотын Фэнтай дүүргийн “Улаан байшин” нийгэмлэгийнхэн харьяа дүүргийнхээ гудамж талбай цэвэрлэдэг тохижилт үйлчилгээний компанийн ажилчдад ногоон буурцагны шөл, тарвас зэргийг хүргэн, үйлчилж байгаа аж.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл