solongonews
Ли Кэчян Малайзын шинээр томилогдсон Ерөнхий сайдад баярын цахилгаан илгээв
2021-08-24 09:45
Ли Кэчян Малайзын шинээр томилогдсон Ерөнхий сайдад баярын цахилгаан илгээлээ.

   Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 23-ны өдөр Исмаил Шабиритай утсаар холбогдож, Малайзын Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэсэн байна.

Ли Кэчян баярын цахилгаандаа:

 Хятад, Малайз нь далай алслан бараадсан уламжлалт найрсаг хөршүүд юм. Хоёр талын харилцаа урт хугацааны турш хөгжлийн маш сайн хандлагаа баримталсаар ирсэн. Нийт салбарын хамтын ажиллагаа улам гүнзгийрч, хоёр ард түмэнд бодит үр ашиг авч ирж, бүс нутгийн тогтвортой байдал, хөгжилд хувь нэмрээ оруулжээ. Ерөнхий сайд Исмаил Шабиритай хамтран хоёр талын цар тахлын эсрэг болон хөгжлийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, илүү үр дүнд хүрэхийн тулд чухал салбаруудын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, Хятад Малайзын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэж тэмдэглэсэн байна.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл