Шиньжяны Аксу нутгийн алим энэ жил ургац сайтай болж, буухиа шуудангаар дамжин олон газрын хэрэглэгчдэд хүрч байна. Шиньжяны лийр, гүйлс, алим зэрэг жимсний амт нь Хятадад алдартай, борлуулалт сайтай байдаг учраас холбогдох салбарын үйлдвэрлэлийн хөгжлийг дайчилж байгаа юм. Айшанжян Айхмайт гэх зэргийн залуус тэнд очиж хөрөнгө босгож байна.
33 настай Айшанжян энэ оны 04-р сард гурван найзтайгаа Аксуд очиж компани байгуулаад хагас жил хүрэхгүй хугацаанд онлайн борлуулалт нь 17 сая юаньд хүрчээ. Компани нь хурдтай хөгжиж байгаад Айшанжян сэтгэл дүүрэн, зөв сонголт хийсэндээ баяртай байлаа.
2012 онд Айшанжян их сургуулиа дүүргээд нутаг буцаж аавтайгаа хамт лийр тарьсан юм. Анх эхэндээ цахим худалдаа хүнийг мэхэлдэг зүйл гэж үнэмшихгүй байсан бол хамтрагчийнхаа саналаар туршиж үзсэнд долоо хоногт 40 тонн лийр зарсан байна.
Цахим худалдааны амтыг нь мэдсэн Айшанжян Ли Чэнжюний цахим худалдааны компанид нэгдэн хамтран ажиллажээ.
Хөрөнгийн нөөцгүй хэдэн залуу хэрхэн хөрөнгө босгосон бэ?
Аксу хотын захиргаанаас тэднийг ажлын газрынх нь гурван жилийн түрээс, нийтийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн төлбөрөөс чөлөөлж, компьютер, ажлын ширээ сандал зэргийг бүрдүүлж өгсөн тул Айшанжян нарын залуус хоёр гар хоосон нударгаараа л хөрөнгө босгох боломжтой болсон юм.
-Х өрөнгө босгох тийм ч хялбар биш, ажил ихтэй боловч урамтай юм аа гэж Айшанжян ярьж байлаа.
