Хятадын сансар судлалын үндэсний газрын саран бөмбөрцөгт хайгуул хийх болон сансрын судлалын төвөөс мэдээлснээр, 08-р сарын 19-ний 23:00 цаг 20 минут болтол “Тянь Вэнь-1” ангараг гаригт хайгуул хийх аппарат дэлхийн бөмбөрцгөөс 8.23 сая километр зайтай байж, хэвийн ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, 08-р сарын 19-ний 22 цаг 20 минутаас хайгуул хийх аппарат дээрх соронзон хэмжүүр, Ашигт малтмалын спектрометр, Өндөр нарийвчлалтай камер, Дунд нарийвчлалтай камер зэрэг бүгд шалгалт хийж, тоног төхөөрөмж хэвийн ажиллаж чадахаа баталсан байна. Үүнд өндөр дунд нарийвчлалтай камер ангараг гаригийн гадаргуун зургийг авч, гадаргуун байдал, бүтэц зэрэгт судалгаа хийнэ. Соронзон хэмжүүр нь харин ангараг гаригийн соронзон орчинд судалгаа хийнэ. Ашигт малтмалын спектрометраар ангараг гариг дахь ашигт малтмалын бүтэц, тархцад судалгаа хийх болно. Гэрэлт орчуулав
