solongonews
“Хятадын төсөл” яагаад хүлээн зөвшөөрөгдөх болов
2016-10-28 22:31
“Хятадын төсөл” яагаад хүлээн зөвшөөрөгдөх болов.

Хонконгт болсон олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах XXVI их хурлын үеэр эрхтэн дутагдалтай байгаа дэлхийн чанартай хүндрэлтэй асуудалд чиглүүлсэн “Хятадын төсөл” олон нэр хүндтэй дэлхийн мэргэжилтнүүдэд хүлээн зөвшөөрөгдөв. Эргээд харахад амжилтыг нүдтэй болгон олж харж л байна, харин энэ амжилтад хүрэх амаргүй байсан. Сүүлийн 10 жилд эрхтэн хандивлан шилжүүлэн суулгах өөрчлөлтийн зам хүндрэлтэй байсан. Иргэн нас барсны дараа эрхтнээ хандивлах жишээ асар хурдтай нэмэгдэж байгаагийн ард, бид урт хугацаагаар уйгагүй баримталж хичээсний үр дүн болно. Улсын тодорхой байдалд болон нийгмийн бүтцийн онцлогт тулгуурлаж, хандивлах систем байгуулж, төрөлжсөн стандарт боловсруулах, техникийн дүрэм бий болгох, тээвэрлэх систем байгуулах, хянан удирдах тавцан бий болгох явдал маш чухал байлаа. Хятад орон үр дүнтэй цуврал арга хэмжээ авч, эрхтэн хандивлагч болон хүлээн авагчийн ашиг сонирхлыг баталгаажуулж, тоогүй олон өвчтөний амь нас аврагдаж байна.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрхтэн шилжүүлэн суулгах ёс суртахууны зарчмыг хатуу мөрдөж, иргэн нас барсны дараа эрхтнээ хандивлахыг тууштай хэрэгжүүлж, эрхтэн шилжүүлэн суулгах ажил ер нь хуулийн хүрээнд дүрэмжин хөгжихийг батлах бол Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах өөрчлөлтийн ажлын үндсэн шугам болно. Ялангуяа сүүлийн жилүүдэд Хятад улс эрхтэн шилжүүлэн суулгах хуулийн системийн бүтээн байгуулалт болон удирдлагыг ихээхэн эрчимжүүлж, “Хүний биеийн эрхтэн шилжүүлэн суулгах журам” болон холбогдох иж бүрэн баримт бичиг 30 гаруйг боловсруулж, уг ажлыг хуульчлах, ил тод болгох, шударга байлгаж байгаагийн гүйцэд илрэл болно.

Хятадын эрхтэн хандивлаж, шилжүүлэн суулгах өөрчлөлт хөгжлийн явцад мөн л эсрэг дуу хоолой гарсаар байна. Зарим муу зохион байгуулалт Хятадын энэхүү ажил үйлсийн амжилтыг буруугаар үнэлж, хов жив, худал яриа тарааж, бүх төрлийн ажлыг гутаан доромжлох, өвчтөнг эмчилж хүний амь насыг аврах дархан үйлсийг улс төрийн тоглоом гэж гүтгэн, арга бүхнийг сүвэгчлэн Хятадыг доромжилж байна. Үүнд олон улсын нэр хүндтэй мэргэжилтнүүд хатуу шүүмжилж, үнэн бодитой дүрийг илчилж, Хятадын эрхтэн хандивлан шилжүүлэн суулгах үйлсийг дэмжинэ гэдгээ илэрхийлж байна.

Хятадын эрхтэн хандивлан, шилжүүлэн суулгах ажил үйлс сайн тийш хөгжиж байна. Хэтийн сайхан ирээдүйтэй, уйгагүй хүчин зүтгэсний эцэст, олон улс орнууд хоорондын харилцаа хамтын ажиллагаагаар дамжуулж, эрүүл мэнд Хятад орныг бүтээн байгуулахад хувь нэмэр оруулж, дэлхийн эмчилгээ эрүүл мэндийн үйлсийн цаашдын дэвшилд маш их ач холбогдолтой болох нь гарцаагүй юм.

Найруулагч: Б.Хурцаа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл