Хятад-Сингапурын найрамдлын номын сан ашиглалтад орлоо
2018-11-20 15:38
Хятад-Сингапурын найрамдлын номын сан 11-р сарын 18-ны өдөр ашиглалтад орсон байна.

Уг номын сан нь Хятадын Тяньжинь хотын Бинь Хайшинь дүүрэгт байрлах ба 5 давхар, 67 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай аж. Хятад-Сингапурын найрамдлын номын сан нь Сингапур улсын Үндэсний номын сангийн туршлагад тулгуурлан баригджээ.
Номын сангийн APP-ээр дамжин бар код уншуулан ном зээлж болох юм. Мөн вичат, Жи фүбао, нүүр царайгаа уншуулан ном зээлэх буюу зээлсэн номоо буцааж, өөртөө үйлчлэх хайлтын системээр дамжин зээлсэн номуудын байршил болон чиглэл шугамыг олж хардаг байна.



Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлэг
Дэлгэрэнгүй үзэх
