
Австралийн Дарсны хяналтын газраас энэ сарын 18ны өдөр гаргасан статистикаар, өнгөрсөн нэг жилд хятадын эх газрын дарсны Их Британыг давж, австралийн дарсны хоёр дахь том экспортын зах зээл бол, АНУ-ыг удаалжээ. Энэ оны 3 дугаар сарын сүүлийг хүтэл нэг жилийн хугацаанд шил савалгаатай дарс, ялангуяа дээд зэрэглэлийн дарсны экспорт маш сайн байгаа бөгөөд австралийн дарсны экспортын ерөнхий өртөг мөн үесээ 13 хувиар нэмэгдсэн байна. үүнд, шил савалгаатай дарсны экспортын өртөг 16 хувиар нэмэгдэн, 130 сая ам.долларт хүрч, сүүлийн 5 жилийн амжилтыг тогтоосон байна.
Өнгөрсөн нэг жилд австрали хятадын эх газарт экспортолсон дарсны үнэ мөн үесээ 6.4 хувиар нэмэгдэж, 300 сая ам.долларт хүрч, хятадын эх газар австралийн дарсны экспортын 2 дахь том зах зээл болжээ. АНУ нь Австралийн дарсны хамгийн том зах зээл хэвээр байгаа бөгөөд аНу руу экспортолсон дарсны үнэ 340 сая ам.долларт хүрсэн байна. Мөн Их Британ, Канад болон хонгконг тус тус 3,4,5 дугаар байранд жагсжээ.
