“БНХАУ-аас Женев дэх суурин төлөөлөгчид”-ийн вичатын цахим сэтгүүлд тэмдэглэснээр, 07-р сарын 12-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 47-р хуралдаанаар Хятад улсын дэвшүүлсэн “Хүний бүх эрхийг эдлэхэд оруулах хөгжлийн хувь нэмэр” тогтоолыг баталлаа. Тогтоолд хүний бүх эрхийг эдлэхэд хөгжил чухал хувь нэмэр оруулдаг тухай дахин нотолж, хөгжлийн зорилго нь хүмүүсийн үр өгөөжийг нэмэгдүүлэх явдал тул улс орнууд ард түмнийхээ сайн сайхан амьдрах хүслийг хангах ёстой гэсэн байна.
Улс орнууд тогтвортой хөгжлийг дэмжин, ядуурлаас ангижруулах зэрэг тал дээр асар их хүчин чармайлт гаргаж, томоохон амжилтад хүрэхийг тогтоолд сайшаасан. Ард түмнээр төв болгон хөгжиж, ард түмэнд түшиглэн хөгжиж, хөгжлийн ашиг шимийг ард түмэнд хүртээл болгон, тогтвортой хөгжлийг дэмжиж, хүний эрх, хөгжлийн боломжийг тэгш эдлүүлэхийг дэмжих ёстой гэж уриалжээ.
Венесуэл, Пакистан, Куба, Камерун зэрэг орнууд байр сууриа илэрхийлэн Хятад улсын дэвшүүлсэн тогтоолын төслийг сайшаав.
