1. Зун гэдгийг санагдуулах хамгийн чухал зүйл бол бороо шүү дээ. Бороонд шалба норохоос эхэлцгээе.
2. Хэзээ ч өмсөж үзээгүй хувцаснуудаа өмсөж үзэх хэрэгтэй шүү. Чамд зохих ч юм бил үү?
3. 2 гартаа зайрмаг барьж байгаад хэнд ч өгөлгүй ганцаараа идээрэй.
4. Зуны халуухан өдөр найзуудтайгаа зугаалахаа хэрхэн мартах билээ.
5. Намуухан орой гадаа суун ном унших гайхалтай санаа биш гэж үү?
6. Нэг өдрийн WINDOW SHOPPING хийж өнгөрүүлцгээе. Чи мөнгөгүй байсан ч авах зүйлсээ төлөвлөн дэлгүүр хэсэхийг хэлж байгаа юм.
7. Сохор болзоонд яв. Заяа хань чинь байж магадгүй.
8. Ямар нэгэн өдөрлөгт оч. Энэ зун Монголжингоотойгоо уулзаж болох л юм.
9. Ажил хийн мөнгө хуримтлуулбал чамд хэрэгтэй шүү.
10. Нэг өдрийг хэнтэй ч уулзахгүй гэртээ хүүхэлдэй үзэн өнгөрөөгөөрэй.

11. Гайхалтай зуны орой зайсан дээр гаран оддыг харж болно шүү. Гайхалтай харагддаг юм байна лээ.
12. Уруулын будгаа өөрчлөөрэй.
13. Эрүүл хооллох гээд хийчээгээд үзэж яагаад болохгүй гэж.
14. Жижигхэн шивээс хийлгэж болох л юм.
15. Найзуудтайгаа нийлэн хэсэг бүлэг хүмүүсийг усаар шүршээрэй.
16. Оройн цэлмэг тэнгэрийг ширтэн хэвтэх ямар сайхан гээч
17. Төрөөгүй баярын өдрөө тэмдэглье. Найзуудтайгаа зугаацах шалтаг олсон шүү.
18. Хувцасны шүүгээндээ салхи оруулъя. Энэ зун заавал өмсөх хувцаснуудыг Монголжингоо нь охиддоо илгээсэн шүү. Уншиж амжсан уу?
19. Байрныхаа үеийн хүнтэй найзууд болоорой. Магадгүй амьдралын чинь найз байх.
20. Гадаад шинэ үг чээжлэхээ мартваа.

21. Шинэ спортоор хичээллээд үзээрэй.
22. Найзуудтайгаа хорхог боодог хийн ил галын дэргэд суугаад гитар тоглон дуу дуулаарай.
23. Өөрийн нэрийн коктэйл хийж болохгүй гэж үү? Хамгийн эхний амталсан хүмүүсээсээ сэтгэгдлийг нь сонсоорой.
24. Нөхөр/найз залуутайгаа хамт загасанд явах.
25. Уулан дээр гаран "Би .... хайртай " гээд орилоорой.
26. Та 2 замын голд үнсэлцэж үзсэн үү?
27. Найзуудтайгаа шийтгэлтэй тоглон галзуу шийтгэлүүд өгөөрэй.
28. Гэр бүлийхэнтэйгээ аялалаар явах.
29. Эсрэг өдөр болгоё. Бүх зүйлээ буруу харуулан өмсөөд гудамжаар алхвал яах бол? Галзуу биш гэж үү?
30. Нэг өдрийг идэж өнгөрөө. Ямар хамаатай юм. Ганц өдөр идлээ гээд таргалчихгүй.

31. Байгаль , хотын гудамж .... мэргэжлийн хүнээр зургаа авхуулаарай. Найзуудын чинь найзууд дунд зураг авдаг хүн байж л таараа.
32. Задгай партид очихоо мартваа. Сайхан стрессээ тайлангаа шинэ танилуудтай болоод аваарай.
33. Хийх ёстой зүйлсийн жагсаалтан дунд чинь найз залуу / нөхөртэй болох гэж байгаа биз дээ?
34. Зуны 3 сарыг дасгал хийн өнгөрөөвөл ямар байна. Өглөө гарч гүйх ч янзын шүү.
35. Чи өөр юу хийхийг хүсэж байна. Бусадтайгаа хуваалцаарай. Сэтгэгдэл хэсэг дээр үлдээгээрэй.
