solongonews
2018 оны Хятад, Монголын харилцааны онцлох 10 мэдээ
2018-12-31 21:12
2018 оны Хятад, Монголын харилцааны онцлох 10 мэдээ

 

Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Чиндао хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож, Ши Жиньпин даргатай уулзалт хийлээ. Чуулга уулзалтын үеэр мөн Хятад, Монгол, Орос гурван улсын Төрийн тэргүүн нарын 4 дэх удаагийн уулзалт болов.

06-р сарын 09, 10-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Чиндао хотноо ШХАБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцон Ши Жиньпин даргатай уулзалт хийлээ. Уг уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга албан үүргээ хүлээж авснаас хойш хийсэн хоёр улсын Төрийн тэргүүн нарын анхны уулзалт юм. Талууд уулзалтаар Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэх, хоёр улсын хамтын ажиллагааны шинэ нөхцөл байдлыг бий болгохоор санал нэгдэв. ШХАБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр мөн Ши Жиньпин дарга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарын хамт Хятад, Монгол, Орос гурван улсын Төрийн тэргүүн нарын 4 дэх удаагийн уулзалт хийлээ.

Хоёр. Ши Жиньпин дарга Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзалт хийв.

Ши Жиньпин дарга 09-р сарын 12-нд ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзалт хийлээ. Хоёр улсын Төрийн тэргүүн нар Хятад, Монголын харилцааны зөв чиглэлийг хадгалан улс төрийн үндсэн суурийг бодит үйл хэргээр хамгаалж, "Бүс ба зам" болон "Хөгжлийн зам"-ыг уялдуулахад далайцтай түлхэц өгөхөөр санал нэгдлээ.

Гурав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д Бо-Ао-гийн Азийн чуулга уулзалтад оролцон БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ.

Дөрөвдүгээр сарын 08-12-нд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д Бо-Ао-гийн Азийн чуулга уулзалтад оролцон, БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Ши Жиньпин дарга, Ерөнхий сайд Ли Кэчян, БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ли Жаньшу нар тус тус Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлэлцээр хийлээ. Уулзалтаар талууд өндөр, дээд түвшний нягт харилцааг хадгалж, "Бүс ба зам" санаачилга болон "Хөгжлийн зам" стратегийн уялдааны чухал боломжуудаас атгаж, бүх салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдсэн юм.

Дөрөв. Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад алба ёсны айлчлал хийлээ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 08-р сарын 23-25-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Төрийн зөвлөлийн гишүүн Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай тус бүр уулзалт хийж хоёр улсын Төрийн тэргүүн нар болон Засгийн газрын тэргүүн нарын хүрсэн тохиролцоог сайтар хэрэгжүүлэхээр санал нэгдлээ. Мөн хэлэлцээрийн дараа талууд БНХАУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухайн хоёр улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг болон БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хоорондын 2019-2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж, хамтдаа сэтгүүлчидтэй уулзав. Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн шинээр барих төслийн бүтээн байгуулалтын шавь тавих ёслолд оролцлоо.

Тав. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Тяньжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Ли Хунжун ХКН-ын төлөөлөгчдийн хамт Монгол Улсад айлчлал хийв.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Тяньжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Ли Хунжун ХКН-ын төлөөлөгчдийн хамт 10-р сарын 21-24-нд Монгол Улсад айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Ли Хунжун МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, АН-ын дарга С.Эрдэнэ нартай тус тус уулзлаа. Уулзалтаар талууд хоёр талын харилцааны улс төрийн үндсэн суурийг бататгах, улс төрийн намууд харилцан туршлага солилцох, Тяньжин хот болон Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, хоёр улсын ард түмэнд илүү их үр өгөөжийг хүргэхээр санал нэгдсэн юм.

Зургаа. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-д "Ухаалаг технологийн олон улсын анхдугаар экспо", 2018 оны "Олон улсын энх тайвны өдөр"-ийн арга хэмжээ мөн "Худалдаа, эдийн засаг, Шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны Хятад, Монголын ЗГХК-ын хуралдаан"-д оролцов.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 08-р сарын 23-25-нд Чунчин хотноо "Ухаалаг технологийн олон улсын анхдугаар экспо"-д оролцож, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хань Жөнтэй уулзлаа. 09-р сарын 19-нд Шадар сайд Ө.Энхтүвшин Наньжин хотод "Олон улсын энх тайвны өдөр"-ийн арга хэмжээнд оролцон, БНХАУ-ын орлогч дарга Ван Чишаньтай уулзав. 09-р сарын 17-нд Шадар сайд Ө.Энхтүвшин мөн Худалдааны сайд Жун Шанийн хамт "Худалдаа, эдийн засаг, Шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны Хятад, Монголын ЗГХК-ын 15-р хуралдаан"-ыг даргалж, мөн үеэрээ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ху Чуньхуатай уулзав. Талууд уулзалтаар бодит хамтын ажиллагааны төслүүдийн явцыг эрчимжүүлэх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр талын харилцааг хөрш орнуудын хамтын ажиллагааны үлгэр дууриал болгохоор тохиролцов.

Долоо. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар төлөөлөгчдийн хамт Хятадын олон улсын импортын анхдугаар экспод оролцлоо.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид 11-р сарын 04-06-нд Хятадын олон улсын импортын анхдугаар экспод оролцлоо. Монголын аж ахуйн нэгж байгууллага мөн тус экспод өргөнөөр оролцон арвин үр дүнд хүрч, Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа.

Найм. Гадаад хэргийн туслах сайд Кун Шюаньёу Монгол Улсад айлчлал хийв.

Гадаад хэргийн туслах сайд Кун Шюаньёу 05-р сарын 31-ээс 06-р сарын 01-нд Монгол Улсад айлчлал хийлээ. Айлчлалын үеэр туслах сайд Кун Шюаньёу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай тус тус уулзаж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнтэй хэлэлцээр хийлээ. Талууд уулзалтаар Хятад, Монголын харилцаа, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал бодлоо солилцов.

Ес. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жихэн Монгол Улсад айлчлал хийв.

ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жихэн төлөөлөгчдийн хамт 07-р сарын 03-07-нд Монгол Улсад айлчлал хийв. Айлчлалын үеэр тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, ГХ-ны сайд, УУХҮ-ийн сайд, ХХААХҮ-ийн сайд, Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дорноговь аймгийн удирдлага нартай тус тус уулзав. Уулзалтаар талууд хоёр улсын удирдагч нарын хүрсэн холбогдох тохиролцоог хэрэгжүүлж, газар зүйн байршлын давуу талаа түшиглэн ӨМӨЗО болон Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр санал нэгдэв. Түүнчлэн тэрээр хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааны арга хэмжээнүүдэд оролцож, Монгол Улсад үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж буй ӨМӨЗО-ы эмч нартай уулзлаа.

Арав. "Бүс ба зам" шалган нэвтрүүлэх тусгай гарц Монголд нээгдэж, хоёр улсын хөгжлийн стратегийн уялдаа тогтвортой бэхжиж байна.

Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 08-р сарын 25-нд Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын ГХ-ийн сайдууд Улаанбаатар хотын шинэ олон улсын нисэх онгоцны буудлын "Бүс ба зам" шалган нэвтрүүлэх тусгай гарц албан ёсоор нээгдэж буйг мэдэгдсэн. Уг шалган нэвтрүүлэх гарц нь гаалийн шалган нэвтрүүлэх чадавхыг сайжруулж, "Бүс ба зам" дагуух орнуудын аялагчдын зорилтыг хөнгөвчлөх, хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулахад түлхэц болно. Эдгээр амжилттай туршлага нь Хятад, Монголын бусад хилийн боомтуудад цаашид хэрэгжих болно.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : mn.china-embassy.org/mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл