solongonews
ӨМӨЗО-ы хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх товчоог байгуулав
2021-05-31 21:18
ӨМӨЗО-ы хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх товчоог байгуулав.

Хятадын төвийн орон тооны албаны цохолборт үндэслэн ХКН-ын ӨМӨЗО-ы Хороо, Засгийн газрын зөвшөөрлөөр ӨМӨЗО-ы Ядуурлыг бууруулах, хөгжүүлэх албыг ӨМӨЗО-ы Хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх товчоо болгон өөрчлөн байгуулав. Ийнхүү 05-р сарын 27-ны үдээс өмнө ӨМӨЗО-ы Хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх товчоо албан ёсоор байгуулагдав.

ӨМӨЗО-ы Хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх товчоо нь ӨМӨЗО-ы Засгийн газрын жинхэнэ тэнхимийн зэрэглэлийн шууд харьяа байгуулга юм. ӨМӨЗО-ы Хөдөө аж ахуй, мал аж ахуйн газрын нэгдсэн удирдлага дор ядуурлыг бууруулах үр дүнг бэхжүүлэн өргөжүүлэх, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой ажлуудын хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүрэгтэй юм.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл