Хятадын Гаалийн ерөнхий газрын 09-ний өдөр гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр энэ жилийн Үндэсний баяр болон Намрын дунд сарын баярын үеэр Хайнань аралд нийт 1.04 тэрбум юанийн татваргүй худалдаа хийж, өнгөосөн жилийн мөн үеийнхээс 148.7 хувиар өсөж, зорчигчдын хэмжээ 146 мянгад хүрсэн нь 43.9 хувиар өссөн байна.
Хайнань энэ оны 07-р сарын 01-ний өдрөөс Хайнань арлуудад татваргүй шинэ бодлого хэрэгжүүлэв. Хайнань арлын аялагчдын жилийн татваргүй худалдан авах хязгаарыг нэг хүнд 30,000-аас 100,000 болгон нэмэгдүүллээ. Нэг бүтээгдэхүүний 8000 юанийн татвараас чөлөөлөх хязгаарыг цуцлав. Арлуудын татваргүй бүтээгдэхүүний төрлийг 38 ангилалаас нэмэгдүүлээд 45 ангилал болгожээ.
Гаалийн мэдээллээр шинэ бодлого хэрэгжиж эхэлснээс хойш гурван сарын дараа гаалийн байгууллага арлуудад нийт 8.61 тэрбум юанийн татваргүй худалдааны хяналт тавьж, өнгөрсөн оны мөн үеэс дөрөв дахин нэмэгдсэн бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт нэгдүгээрт жагссан байна.
