solongonews
Африкийн зүүн ба баруун эргийг холбосон төмөр зам байгуулна
2019-08-04 20:19
Бенгуа төмөр зам анх удаагаа Энэтхэгийн далайн эрэгт хүрэх юм.

   

“Африкийн бахархал” хэмээх аяллын галт тэрэг Атлантын эрэг дэх Ангол боомтхот болох Лобито хотоос хөдөлж, Ангол Бенгуа төмөр замаар дамжин, Танзани улсын нийслэлд хүрэх юм. Энэхүү галт тэргэнд 50 гаруй жуулчин аялж яваа аж. Ийнхүү Бенгуа төмөр зам анх удаагаа Энэтхэгийн далайн эрэгт хүрэх юм.

Бенгуа төмөр замыг Хятадын төмөр замын 20-р товчооны групп хариуцан бүтээн байгуулсан бол мөн энэхүү төмөр зам нь 70-аад оны үеийн Хятадаас дэмжин байгуулсан Танзани төмөр замтай холбогддог аж. Танзани улс, Замби улс, Бүгд Найрамдах Ардчилсан Канго улс, Ангол зэрэг дөрвөн улс анх удаагаа харилцан нэвтрэлцэж, холбогдсоныг дэмжсэн бөгөөд зам дагуух улс орны эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх болно.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл