Аарниг нь өвчин намдаадгаас гадна хаван хөөлгөж, судас бэхжүүлэх үйлчилгээ үзүүлдэг байна
2019-07-10 10:07
Швейцарын судлаачдын үзэж буйгаар аарниг нь өвчин намдаадгаас гадна хаван хөөлгөж, судас бэхжүүлэх үйлчилгээ үзүүлдэг байна.
Түүнчлэн үе мөчний асуудалтай 26 эрэгтэй, 53 эмэгтэй нэгэн судалгаанд оролцохдоо 6 долоон хоногийн турш өдөрт 2 удаа энэхүү ургамлын гаралтай гелийг түрхсэн байна. Улмаар хугацаа өнгөрөх тусам тэдгээр хүмүүсийн үе мөчний хөдөлгөөн сайжирч, дасгал хийх үедээ илүү бага өвдөлтийг мэдрэх болсон гэнэ. Гэхдээ аарнигийг нээлттэй шарханд хэрэглэх хориотой бөгөөд энэ нь харшил үүсгэх магадлалтай байдаг аж.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх
