solongonews
Урлаг хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэхэд тус дэм болж байна
2022-12-06 17:07
Урлаг хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэхэд тус дэм болж байна.

Хятадын Либө шяний төвөөс урагш уул ороосон автозамаар 40 минут баруун урагш явахад Чао-Ян суурины Хүнжян “Урлаг” тосгон нүдэнд харагдана. Зурсан цагаан хэрмийн хар вааран орон сууц тосон ногооноор чимэглэж, сэр сэр салхи зөөлөн илбэж, сурагчдын инээд хөөр аяархан бэлэглэнэ.  

2016 оноос өмнө Хун Жян тосгон нь ердийн хөндий эзгүй тосгон, ядуу хоосон тосгон байсан юм. 2017 онд тосгонд дотоод гадаадын уран бүтээлчид хүрэлцэн ирснээр энэхүү “хөндий эзгүй тосгон”-д шинэ эрч хүч оруулж, сул хоосон хуучин орон сууц нь тэдний гарт “эрдэнэ” болж, “Урлагийн тариалан” болсон байна.

Одоогоор Хүнжян тосгонд экологийн хөдөө аж ахуйгаар суурь болгосон, урлаг соёл боловсролоор онцлог болгосон, олон талт тогтвортой аж үйлдвэрийн системийг байгуулжээ. Тосгоны үндэстний соёл, аж үйлдвэрийн хөгжил, урлаг судлал зэрэг хүчин зүйлийг хөгжүүлэхээр дамжуулан “биет бус өвийн Хүнжян, урлагийн Хүнжян, экологийн Хүнжян”-ыг бий болгож, эрдэм шинжилгээний аялал жуулчлал, газар тариалангийн туршилт, гадаа буудаллах зэрэг шинэ хэлбэрийг өргөтгөж байна.

Хүнжян тосгоны оюутан, жуулчид жилд давхардсан тоогоор 20 мянга гаруйд хүрч тосгоны хамт олны орлого 200 мянга гаруй юаниар нэмэгдсэн бөгөөд тухайн нутгийн иргэдийн 60 хүнийг ажлын байраар хангаж байна. 

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : .people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл