solongonews
​Ли Кэчян Францын ерөнхий сайдтай хамт хоёр орны аж ахуйн нэгжийн эздийн форумд оролцов
2018-06-27 11:23
​Ли Кэчян Францын ерөнхий сайдтай хамт хоёр орны аж ахуйн нэгжийн эздийн форумд оролцов

Синьхуа агентлагийн мэдээ: 25-ны өдөр Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Ардын Их Хурлын Танхимд Францын ерөнхий сайд Едоуард Филиппийн хамт Хятад Францын аж ахуйн нэгжийн эздийн форумд оролцсон байна. Хятад Франц хоёр орны үйлдвэрлэл, эрчим хүч, банк санхүү зэрэг салбарын 30 гаруй аж ахуйн нэгжийн эзэд оролцжээ. Хоёр тал худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт зэрэг асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд хоёр орны ерөнхий сайд аж ахуйн нэгжийн төлөөлөгчдийн илтгэлийг сонсож, тэдэнтэй санал бодлоо солилцсон юм.

Ли Кэчян: Францын аж ахуйн нэгжүүд боломжийг ашиглан, Хятад улс хоорондын хамтын ажиллагаагаа цаашид өргөтгөн, ажил хэрэгч хамтын ажиллагаанд улам өндөр амжилт гаргахыг сайшаана гэжээ.

Францын аж ахуйн нэгжүүд Хятадын дээд технологийн салбартай хамтран  ажиллахыг Хятад улс маш баяртай хүлээж авна гэж Ли Кэчян төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулсан байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл