solongonews
Эхний таван сарын байдлаар Хятад улсын импорт, экспорт 4.7 хувиар өссөн байна
2023-06-22 18:43
Эхний таван сарын байдлаар Хятад улсын импорт, экспорт өнгөрсөн оны мөн үеэс 4.7 хувиар өссөн байна.

Хятадын Гаалийн статистикийн мэдээгээр, энэ оны эхний таван сард Хятад улсын импорт экспортын нийт хэмжээ 16 триллион 770 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс4.7 хувиар нэмэгдсэн байна (доорх мөн адил). Үүний дотор экспорт 9.62 их наяд юань болж, 8.1 хувиар өссөн байна. Импортын хэмжээ 7.15 их наяд юань болж, 0.5 хувиар, худалдааны ашиг 2.47 их наяд юань болж, 38 хувиар өссөн байна.

Энэ он гарснаас хойш Хятад улсын эдийн засгийн хөгжил сэргэж, эерэг хандлагатай болж, гадаад худалдаа тогтвортой өсөхөд хүчтэй дэмжлэг үзүүлж байна. Нийт худалдааны импорт экспортын эзлэх хувь нэмэгдсэн. Эхний таван сард ерөнхий худалдааны импорт экспортын хэмжээ 11 их наяд юаньд хүрч, 7 хувиар нэмэгдэж, гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 65.6 хувийг эзэлжээ. Хувийн аж ахуйн нэгжийн импорт, экспортын эзлэх хувь 50 хувиас давжээ. Эхний таван сард хувийн аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ 8.86 их наяд юань болж, 13.1 хувиар нэмэгдэж, гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 52.8 хувийг эзэлж байна Гаалийн ерөнхий газрын холбогдох хүн танилцуулав.

Зохиогч: ДҮ ХАЙТАО
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл