solongonews
Гадаадын мэргэжилтнүүдэд байнгын оршин суугчийн үнэмлэх олгож байна
2017-07-21 17:22
Сүүлийн жилүүдэд Бээжин хотынхон гадаадаас боловсон хүчин урьж ажиллуулах тогтолцоондоо шинэчлэлт хийж байна.

        Өнгөрсөн жилээс эхлэн Жүнгуаньцүньд гадаадаас урьж ажиллуулж байгаа дээд   зэргийн боловсон хүчинд “Ногоон паспорт” буюу байнгын оршин суугчийн үнэмлэх   олгох бодлогыг туршилтын журмаар хэрэгжүүлсэн юм. Өдгөө энэ бодлогыг хэрэгжүүлж буй бүс нэмэгдсээр байна. Энэ жилийн 5-р сарын байдлаар Бээжин хотын   захиргаа гадаад орнуудаас урьж ажиллуулж байгаа дээд зэргийн 500 гаруй боловсон   хүчинд “Ногоон паспорт” буюу байнгын оршин суугчийн үнэмлэх олгожээ.

Бээжин хотын Хайдянь дүүргийн Жүнгуаньцүний   гадаадын иргэдэд үйлчлэх танхимд Болгар улсаас ирсэн Бээжингийн хэлний их   сургуулийн докторант Нора Чинрева Бээжинд ажиллах боломж, холбогдох бодлогын тухай зөвлөгөө лавлагаа авч байлаа. Тэрээр:

- Бээжин хотын Жүнгуаньцүнь, мөн гадаадын оюутан сурагчдын дадлагын шинэ бодлого хэрэгжүүлж байгааг тэндээс  ойлгож мэджээ.

“Өмнө нь гадаадын оюутан сурагчид   Бээжинд ажиллахад заавал хоёр жил ажилласан туршлагатай байхыг шаарддаг байсан.  Тэгэхэд олонх нь тийм ажилласан туршлагагүй болохоор ажил олоход хэцүү байв.   Харин шинэ бодлого хэрэгжүүлсний ачаар наад зах нь Жүнгуаньцүний аж ахуйн   нэгжүүдэд дадлага хийж болох болсноор ажилтай болох боломж нээгдлээ. Энэ бодлого   бидэнд ашигтай байна гэж хэлсэн юм.

Нора   Чинревагийн хэлж байгаа энэ бодлогыг Бээжин хотын Жүнгуаньцүнь гадаадын оюутан   сурагчдын Бээжинд дадлага хийх хэрэгцээ шаардлагад зориулан 2016 оны 3-р сарын 1-ээс өргөдөл гаргаж батлуулсан юм. Энэ бодлого нь мөн Жүнгуаньцүний аж ахуйн   нэгжүүд гадаадын оюутан сурагчдыг авч ажиллуулахад боломж бүрдүүлж өгчээ.

Шинийг бүтээхийг зорьж байгаа аж ахуйн   нэгжүүд Бээжингийн их, дээд сургуулиудаас гадаадын оюутан сурагчдыг ажилд авахад   маш хялбар талтай боловч гадаадын дээд зэргийн боловсон хүчнийг олоход тийм ч   хялбар биш байв. Бээжин хотын НАХЯ-ны боомтын удирдлагын товчооны гадаадын   иргэдийн удирдлагын газрын хариуцлагатан Ван Чуаньчүнь сэтгүүлчид хандан:

- Өнгөрсөн жилийн 3-р сарын 1-ээс Жүнгуаньцүньд гадаадын дээд зэргийн боловсон  хүчнийг ажилд авах шинэ бодлого хэрэгжүүлж эхэлсэн юм гэж мэдэгдлээ.

- Бээжин хотын инновацын  үйл ажиллагааны хөгжлийг дэмжих тухай Хятадын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны энэ   удаад боловсруулсан хилээр нэвтрэхийг удирдах арга хэмжээнд гадаадын боловсон   хүчин байнгын оршин суух эрх авах тухай асуудлыг ч хөндсөн байна. Шинэ бодлогод   хамгийн их өөрчлөлт орсон зүйл гэвэл даруй НАХЯ саадгүй үйлчилгээ ажиллуулж, Жүн Гуань Цүньд ажил төрөл эрхлэх гадаадын иргэд нь тус тосгоны удирдах зөвлөлөөр   дамжин байнгын оршин суух эрхийн өргөдөл гаргаж болох болно. Жүн Гуань Цүнь тосгоны удирдах зөвлөлийн нэр дэвшүүлсэн гадаадын дээд зэргийн боловсон хүчин нь  байнгын оршин суух эрх авах өргөдлийг хянан зөвшөөрөх цаг хугацааг угийн 80  хоногоос ажлын 50 хоног болгон богиносгосон юм.

Жүн Гуань Цүний нэгэн эм  бэлдмэлийн компаний хариуцлагатнаар ажилладаг Америкийн иргэншилтэй Хятадын   цагаач Хун Ин өнгөрсөн жил дээрх арга замаар байнгын оршин суух эрхээ авсан   байна. Тэрээр өмнө нь над шиг гадаад иргэд жил болгон нэг удаа хилээр гарч,  орж байж нэг жилийн хугацаатай виз авдаг нь ажил төрлийн эрхлэлтэд багагүй төвөг   учруулж байсан. Одоо харин шууд үйлчилгээтэй болсон болохоор маш амар болсон. Миний бодлоор энэхүү үйлчилгээний бодлого нь Бээжин хот гадаадын өндөр дээд хэмжээний боловсон хүчнийг татахад ашигтай гэж хэллээ. Мөн тэрээр:

- Био эм   бэлдмэлийн салбарт мэргэжлийн их олон боловсон хүчин шаарддаг. Доктор, пост доктор зэрэг. Эдгээр хүмүүс гадаадад маш сайн бэлтгэгдсэн бөгөөд дотоодод ажил  төрөл эрхлэх маш өргөн уудам боломжтой байдаг. Тэгэхээр энэхүү бодлого нь бидэнд  маш их эерэг нөлөө үзүүлэх болно гэж ярьсан юм.

Өдгөө гадаадын харьяалалтай дээд зэрэглэлийн боловсон хүчнүүдэд зориулсан “Байнгын оршин суух эрх олгох   саадгүй үйлчилгээний бодлого нь Бээжин хотын Жүн Гуань Цүний үлгэр жишээ бүсээс   өргөжөөд Чао Ян, Шүнь И зэрэг дүүргүүдэд ч хэрэгжиж эхэлсэн байна. Энэ оны 5-р   сарын эцсээр Бээжин хот нь шинэ бодлого хэрэгжүүлэхээр дамжин гадаадын өндөр   дээд зэрэглэлийн 500 гаруй боловсон хүчинд байнгын оршин суух эрх олгожээ.   Түүнчлэн Жүн Гуань Цүний гадаадын боловсон хүчин Хятад улсад байнгын оршин суух   эрх авах интегралын үнэлгээний ажлыг эхлүүлж, зах зээлд түшиглэсэн үнэлгээний   механизмыг судалж байна. 

Дээр дурдсан иж бүрэн дэмжих бодлогын ачаар жил ирэх тусам олон гадаадын боловсон хүчин Бээжинд хотод ирж, Бээжин хот Хятад улсын   инновацын төв болон хөгжихөд хүч сэлбэж байна.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл