solongonews
Ли Кэчян Төрийн Зөвлөлийн байнгын хуралдааныг даргалан хуралдуулжээ
2019-06-13 15:17
Ли Кэчян Төрийн Зөвлөлийн байнгын хуралдааныг даргалан хуралдуулжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян саяхан Төрийн зөвлөлийн байнгын хуралдааныг даргалж дараах ажлын хуваарилалт, шийдвэр тогтоолыг баталжээ.

Хурлаар, итгэмж бол зах зээлийн гол цогцын оршин тогтнох үндсэн нөхцөл мөн. Тиймээс нийгмийн итгэмжийн нэгдмэл кодыг ашиглан, хууль дүрмийн дагуу зах зээлийн гол цогцуудын итгэмжийн албан ёсны нэгдмэл хайлтын систем ажиллуулж, хуулийн дагуу холбогдох байгууллага нэгж хоорондоо мэдээллээ саадгүй солилцох хэрэгтэй.

Мөн илтгэл алдсан буюу итгэмж муутай аж ахуйн нэгжид холбогдох байгууллага нэгжүүд нэгдсэн торгуул ногдуулах тогтолцоог сайтар ашиглан, итгэмжийн “хар жагсаалт”-ыг ажиллуулж, салбар дамнасан, яам байгууллага дамнасан нэгдсэн арга хэмжээ авч, итгэл алдсан аж ахуйн нэгжүүдэд хатуу чанга торгуул ногдуулах хэрэгтэй. ХКН-ын Төв хороо, төрийн зөвлөлийн ажлын хуваарилалтын дагуу, холбогдох байгууллага нэгжүүд гаалиар нэвтрэхийг хялбарчлах талаар илэрхий амжилт гаргалаа.

Дараагийн шатанд гадаадад улам өндөр түвшинд нээлттэй хөгжих шаардлагын дагуу, нэг талаар гаалиар нэвтрүүлэхийг улам хялбарчилж, импортын хураангуй тайлангийн аргыг хэрэгжүүлнэ. Нөгөө талаар экспорт, импортын хяналт удирдлагын баримтыг улам хялбарчилж, оны эцсээс өмнө аюулгүй байдал, нууцын тусгай хамгаалалт зэрэг онцгой байдлаас бусад хяналт удирдлагын бүх баримтыг бүрдүүлж жилийн өмнөөс интернетэд өргөдөл гаргадаг болгоно. Гуравт, орон нутгууд боомтын бүсэд ажил төрөл эрхэлж буй үйлчилгээний салбарын цагийн хязгаарын стандартыг нийтэлж, боомтын ажил төрлийн үр ашгийг дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл