solongonews
Олон улс орон Их Британитай нислэгийн хориг тавив
2020-12-23 09:21
Олон улс орон Их Британитай нислэгийн хориг тавив.

Их Британийн зарим бүсэд Ковид-19 халдвар ойрын өдрүүдэд хурдтай нэмэгдэж буйд чиглүүлэн Их Британийн засгийн газар“VUI-202012/01” хэмээх шинэ хувилбартай холбоотой эсэхийг шалгаж байна. Үүнд олон улс ихээхэн анхаарал хандуулж, 40 гаруй улс орон, бүс нутаг Их Британитай нислэгийн хориг тавиад байна.

Энэтхэгийн Иргэний агаарын тээврийн яам 21-нд мэдэгдэл нийтэлж, Их Британид халдварын байдал хүндэрч буйг бодолцон, Энэтхэгийн засгийн засаг Их Британиас Энэтхэг руу нисэх бүх нислэгийг хилээр нэвтрэхийг түр хориглох шийдвэр гаргаж байна. Энэхүү хориг нь тухайн нутгийн 12-р сарын 22-ны 23:59 цагаас эхлэн хэрэгжиж, 12-р сарын 31-ний 23:59 цаг хүртэл үргэлжилнэ гэжээ.

Израйлийн Ерөнхий сайдын ондон 20-нд мэдэгдэхдээ, ерөнхий сайд Нетаньяху мөн өдрийн хуралдаанаар Их Британи, Дани болон Өмнөд Африкийн нислэгийг хилээр нэвтрэхийг хориглож, Ковид-19 халдварын шинэ хувилбараас сэргийлэх тухай шийдвэр гаргав. Тус хориг нь мөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, 7 хоног үргэлжлэх болно гэжээ.

Мөн Герман, Франц, Итали, Финлянд зэрэг орнууд мөн ийм хориг арга хэмжээ авсан байна.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл