”Тариалангийн газрыг ойжуулж, бэлчээр болгосон 20 жил” цагаан ном гаргав
2020-06-30 20:26
”Тариалангийн газрыг ойжуулж, бэлчээр болгосон 20 жил” цагаан ном гаргав.
БНХАУ-ын Ойн аж ахуй, бэлчээр нутгийн үндэсний газар 06-р сарын 30-ны өдөр "Тариалангийн газрыг ойжуулж, бэлчээр болгосон 20 жил (1999-2019)" цагаан ном гаргажээ. Цагаан номд тэмдэглэхдээ, сүүлийн 20 жилийн хугацаанд Хятад улс нийт 517.4 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, 34.34 сая га тариалангийн талбайг ойжуулж, бэлчээр болгосон ба ойжуулсан талбай нь дэлхийн мөн хугацаан дахь ногоон байгууламжийн 4 хувиас дээшихийг эзэлж байна гэжээ.
Цагаан ном нийт 16000 орчим үгтэй бөгөөд сүүлийн 20 жилийн хугацаан дахь Хятад улсын тариалангийн талбайг ойжуулж, бэлчээр болгох чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн байдлыг харуулсан юм.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
