solongonews
Монгол гэр : Өлгий гэр минь өв соёл минь
2019-09-24 10:39
Монгол гэр : Өлгий гэр минь өв соёл минь

— “Тал нутгийн монгол гэр” тусгай сэдэвт форумаас

Хайрын өлгий болсон монгол гэр бол монголчуудын ээж, нутаг хоёрын тухай мөрөөдлийн ачаалал болж, мөн Өвөр Монголын арван том соёлын чухал тэмдгийн нэг болсон байдаг. “Тал нутгийн монгол гэр” тусгай сэдэвт форум 09 дүгээр сарын 22-ны үдээс хойно дөрөв дэх удаагийн Өвөр Монголын соёлын үзэсгэлэн ба худалдааны цуглааны нэгэн агуулгаар Өвөр Монголын олон улсын Хурал үзэсгэлэнгийн төвд болсон байна.

Тал нутаг бол монгол хүний гэр орон, монгол гэр нь, амь насыг түрүүлж бойжуулсан халуун өлгий юм. Монгол гэр бол тал нутгийн соёлын хамгийн их онцлог, Өвөр Монголын тал нутгийн хамгийн ил тод соёлын тэмдэг юм.

Тал нутгийн соёлыг уламжлах ба хөгжүүлэх, тал нутгийн соёлын агуулгыг баялаг болгох зорилгоор Өвөр Монголын өөртөө засах орны Намын хорооны ухуулах хэлтсээс монгол гэр төсөвлөх тэмцээнийг зохион байгуулж, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Бээжинд хэвлэлийн бага хурал хийж, 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 270 дугуйлангийн оролцогч нэрээ бүртгүүлж, Япон, Герман, Монгол зэрэг улс орны олон нэгж оролцож, 204 бүтээлийг хүлээн авч хамгийн сүүлд 25 дугуйлангийн бүтээлийг шалгаруулан гаргав. Форумын ахуй талбайд үзэгчид 25 дугуйлангийн бүтээлийг сонирхож, бүх бүтээлийн бүтээлч сэтгэхүй, бодит хэрэглээний чанар, гоо сайхныг шагшицгааж байлаа .

Тус удаагийн уралдааны хянагч Өвөр Монголын багшийн их сургуулийн Эрдэмт профессор:

- Тэмцээний бүтээлүүдийн чанар чансаа сайн байна. Шинэ материал, шинэ мэргэжлийг сонгож, уламжлалт монгол гэрийн соёлыг сэргээж, орон зай, урлал чимэглэлийн тал дээр бүгд надад таалагдлаа гэж тэмцээнд оролцсон бүтээлүүдийн тухай ярьлаа.

Өвөр Монголын Тариалангийн их сургуулийн Билэгбат профессор:

 -Миний бүтээл уламжлалт монгол гэрийн хананаас үүсэлтэй. Ханын бүтцээр одоо үеийн нийгэмд тохирох, орчин тойрныг хамгаалах, хураан эвхэж болох барилгыг төсөвлөн зохиосон. Энэхүү бүтээлээрээ монгол гэрийн соёлын элементийг амьдралын нэн олон хэрэгцээнд оруулахаар зорьсон гэж өөрийн бүтээлээ танилцууллаа .

Тус удаагийн форум нь монгол гэрийн хайлт, хөгжил, өртөг зэргийг уудлахад идэвхтэй үйлдэл үзүүлэх нь лавтай. Тус арга хэмжээгээр дамжин маш олон залуу төсөвлөгч нарыг өвөг дээдсийнхээ үлдээсэн эд бодис ба оюун санааны эд хөрөнгийг бүтээлчээр уламжилж, монгол гэрийг хэзээ үүрд тал нутгийн хамгийн уугуул өвөрмөц элемент болгохоор хөтлөн жолоодох нь дамжиггүй .

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : http://edit.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл