solongonews
Эхний гурван улиралд төвийн аж ахуйн нэгжүүдийн орлого өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өссөн байна
2022-10-26 12:27
Эхний гурван улиралд төвийн аж ахуйн нэгжүүдийн орлого өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өссөн байна.

   Хятадын Төрийн Зөвлөлийн Төрийн Өмчийн Хянан Удирдах Зөвлөлийн 25 дахь өдрийн нийтэлсэн тоо баримтаас үзэхэд өнөө жилийн эхний гурван улиралд Хятадын төвийн аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн үйл ажиллагаа тогтвортой, үр өгөөж нь сайжирч, эхний гурван улиралд бизнесийн орлого нь 29. 0 мянган тэрбум юаньд хүрч, өмнө оны мөн үеийнхээс 10.9 хувиар өссөн байна.  

Эхний гурван улиралд Хятадын төвийн аж ахуйн нэгжүүдийн нийт ашиг 2. 1 их наяд юаньд хүрч, 5. 7 хувиар өсөж, өсөлтийн хурд 01-ээс 08-р сар хүртэл 0.7 пунктээр өссөн байна. Нийт цэвэр ашиг 1.6 их наяд юаньд хүрч, өмнө оны мөн үеийнхээс 4.7 хувиар өсөж, өсөлтийн хурд 01-ээс 08-р сараас 1 пунктээр өсөв.

Тоо баримтаас үзэхэд Хятадын төвийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны чанар тасралтгүй дээшилсээр байна. Өнөө жилийн эхний гурван улиралд төвийн аж ахуйн нэгжүүдийн судлан хөгжүүлэх хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.5 хувиар өсөж, судлан хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс  0.12 пунктээр нэмэгдсэн байна. Үйл ажиллагааны орлогын ашгийн хэмжээ 7.2 хувь байсан нь ерөнхийдөө өндөр түвшинд хэвээр байна. Өр төлөх чадвар тогтвортой байж, 09-р сарын эцэст төвийн аж ахуйн нэгжүүдийн нийт актив, өр төлбөрийн харьцаа 64. 8 хувь, жил дараалан 0.2 пунктээр буурсан байна.  

Энэ оны эхний гурван улиралд төвийн аж ахуйн нэгжүүд нийт 2.1 их наяд юанийн татвар хураамж төлсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.2 хувиар өссөн байна. Төвийн аж ахуйн нэгжүүд үйлчилгээний салбарын жижиг, бичил аж ахуйн нэгж, хувийн аж үйлдвэр, худалдааны өрхүүдийн түрээсийн төлбөрийг 14 тэрбум 690 сая юаниар бууруулж, чөлөөлсөн байна. Автомашины аж ахуйн нэгжүүд 2022 оны 06-р сарын 30-ны өдрөөс өмнө бараалж байгаа худалдааны ачааны машины хэрэглээний зээлд 6 сарын хугацаатайгаар хүү төлөх бодлогыг дэмжиж, үүнд 57 тэрбум юанийн зээл олгох болно.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл