solongonews
Шанхайн олон улсын кино наадам өндөрлөв
2020-08-03 16:55
Шанхайн олон улсын кино наадам өндөрлөв.

Есөн хоногийн хугацаатай явагдсан 23 дахь удаагийн Шанхайн олон улсын кино наадам 02-нд өндөрлөв. COVID-19-ийн халдварын нөлөөг багасгахын тулд энэ удаагийн кино наадам нь анх удаа кино театр, задгай заал болон онлайн зэрэг олон төрөл хэлбэрээр кино үзүүлэх үйл ажиллагаа зохиож, давхардсан тоогоор 160 мянган үзэгчид ашиг тус хүртээж, кино театрт кино үзсэн хүний тоо давхардсан тоогоор 147.5 мянгаас давсан байна.

Шанхайн олон улсын киноны наадам бол Хятад улсын цорын ганц олон улсын А зэрэглэлийн киноны наадам юм. Халдвараас сэргийлэхийг байнгын болгох үе шатны холбогдох тогтоолыг мөрдөн, энэ удаагийн кино наадам нь бүх тасалбараа интернэт сүлжээгээр худалдсан байна. Шанхайн 29 кино театрт дотоод гадаадын 320 гаруй киног үзүүлжээ. Тогтоол ёсоор бол, удаа бүрийн киноны үзэгчид суудлын 30 хувиас давж болохгүй бөгөөд үзэгчид талбайд орохдоо биеийн дулаанаа шалгуулж, “эрүүл мэндийн код”-оо уншуулж, хувийн мэдээллийг бүртгүүлэн, амны хаалт зүүх шаардлагатай. Эдгээр арга хэмжээ нь үзэгчдийн дэмжлэгийг хүлээсэн байна.

Кино наадмын киног гадаа задгай зааланд үзүүлэх үйл ажиллагааг Шанхайн бизнес худалдааны 7 бүс, 30 гаруй хороололд зохион явуулжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл