solongonews
Хэрэглээний барааны 2 дахь удаагийн экспо хүртэл 52 хоногийн хугацаа үлдээд байна
2022-02-23 16:51
Хэрэглээний барааны 2 дахь удаагийн экспо хүртэл 52 хоногийн хугацаа үлдээд байна.

  Хятадын олон улсын өргөн хэрэглээний барааны 2-р экспо энэ сарын 23-ний өдрийн байдлаар, нээлтээ хийх хүртэл 52 хоног үлдээд байна, Одоогийн байдлаар үзэсгэлэнгийн сонгон шалгаруулах ажил үндсэндээ дуусч, цар хүрээ нь эхний удаатай харьцуулахад өргөжиж байна. Бүх бэлтгэл ажил эмх цэгцтэй хийгдэж байна.

2022 оны Хятадын олон улсын өргөн хэрэглээний барааны экспо энэ оны 4-р сарын 12-16-ны өдрүүдэд Хятад улсын өмнөд бүсийн Хайнань мужийн Хайкөү хотод болно. Хятад улсын улсын хэмжээний анхны өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн сэдэвт үзэсгэлэнгийн хувьд, үзэсгэлэнгийн талбай нь анхны экспоны үеэр 80 мянган метр квадрат талбайтай байсан бол одоо 100 мянган метр квадрат болж өргөжиж байна. Тэдгээрийн дотроос зарим салбарын дэлхийн тэргүүлэгч брэндүүд олон улсын үзэсгэлэнгийн талбайд нэмэгдэж, анхны үзэсгэлэнд оролцсон олон тэргүүлэх брэндүүд мөн үзэсгэлэнгийн цар хүрээг тэлж байна.

Хайнаний олон улсын эдийн засгийн хөгжлийн товчооны захирал Хань Шэнжянь хэлэхдээ, бүх өргөжүүлэн нэмэгдүүлсэн талбайг олон улсын үзэсгэлэнгийн талбайд ашиглаж байгаа бөгөөд Япон, Өмнөд Солонгос, АСЕАН, Австрали, Шинэ зеланд зэрэг дэлхийн олон олон улс орон (эсвэл байгууллагууд) экспог улам бүр өндрөөр үнэлж байгаа бөгөөд олон брэнд эсвэл үзэсгэлэнгийн баг бүрэлдэхүүнийг Хэрэглээний барааны экспод оролцуулахаар илгээж байна гэжээ.

Энэ удаагийн Хэрэглээний экспоны үеэр шинэ бүтээгдэхүүн гаргах арга хэмжээ, дэлхийн хэрэглээний форум зэрэг баялаг агуулгатай, төрөл бүрийн хэлбэр бүхий цуврал арга хэмжээ зохион байгуулагдана. 2022 онд худалдан авагчид болон мэргэжлийн үзэгчдийн тоо, үзэсгэлэнд хүрэлцэн ирэх үзэгчдийн тоо анхны хэрэглээний экспогийнхоос давах болно гэж Хань Шэнжянь таамаглаж байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.nmgnews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл