
Итгэлийн галыг дүрэлзүүлсэн
Ирээдүйн санасныг бүтээлцсэн
Хүслийн жигүүр дэлгэсэн
Хүрэх алсыг чиглүүлсэн
Бодлын харгуй саруулжуулсан
Бүсгүй заяаг амилуулсан
Бурхан сэтгэлийг ивлүүлсэн
Буян жаргалыг төлжүүлсэн
Энэхэн биеийг ээнэгшүүлсэн
Өргөө гэрийг хийморжүүлсэн
Өсөх үрийг минь томоожуулсан
Энх амьдралыг минь тэнхээжүүлсэн
Ай да миний л амраг
Хайранд минь амилсан хайр билээ
Харцанд минь дулаахан наран билээ
Санааны нууцыг дэлгэсэн
Сэтгэлийн булгийг оргилуулсан
Ханьсахын заяа тэргэлшүүлсэн
Хайрын тавиланг мөнхжүүлсэн
Нартын замыг туяажуулсан
Номтой амьдралыг балагжуулсан
Сэргэлэн ухааныг сэргээсэн
Сэмхэн шивнээ хаданшуулсан
Энхрий зүрхийг догдлуулсан
Элэгсэг дүрийг минь тодруулсан
Ээж алдар дээжилсэн
Эрхэмсэг заяаг бахадуулсан
Ай да миний л амраг
Хайранд минь амилсан хайр билээ
Харцанд минь дулаахан наран билээ.
