solongonews
Шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 15 мянга хүрчээ
2017-07-13 22:31
Шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 15 мянгад хүрчээ.

2017 оны эхний хагаст Хятад улсад шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 15 мянга 53 хүрсэн нь өнгөрөгч оны мөн үеэс 12.3 хувиар нэмэгдэж, гадаадын хөрөнгийг татах цар хэмжээ үндсэндээ тогтвортой, бүтэц нь тасралтгүй сайжирсан тухай Хятадын Худалдааны яам 13-нд мэдээллээ.

Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Гаофэн: "1-6-р сард Хятад улсын бодитоор ашигласан гадаадын хөрөнгийн нийт хэмжээ 441 тэрбум 540 сая юань хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 0.1 хувиар буурсан. 6-р сард л гэхэд шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 2894-д хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14.3 хувиар нэмэгдсэн. Харин гадаадын хөрөнгийг бодитоор ашигласан хэмжээ 100 тэрбум 450 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар нэмэгдсэн" гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл