Энэ жилийн эхнээс одоог болтол Хөххотын онгоцны буудлын зорчигч тээврийн хэмжээ 5,019 саяд хүрч, мөн үеэс 6,2 хувиар нэмэгдсэн байна. Нислэгийн тээвэр 50 мянган удаад хүрч, мөн үеэс 9 хувиар нэмэгджээ.
Одоог болтол Хөххотын онгоцны буудал нийт 143 нислэгийн чиглэлтэй бөгөөд мөн үеэс 22-оор нэмэгдсэн байна. Нийт 38 агаарын тээврийн компани оролцон ажилладгаас мөн үеэс 9 компани нэмэгдсэн байна. 74 хотод агаарын аялал нэвтэрч, Хятад улсын дотоодод 64 хот, олон улсын ба орон нутгийн 10 хотод аялдаг байна.
2015 онтой харьцуулахад улсын дотоодод Чанжы, Линьфэнь, Вэньжөү, Линь-И, Чюаньжөү, И-Чан, Гүйлинь зэрэг 8 хотод шинээр агаар аяллын шугам нэвтэрчээ. Олон улсын аялал жуулчлалын захиалгат нислэг ОХУ-ын Иркутск, Өмнөд Солонгосын Пүшань, Тайландын Pattaya зэрэг хотын агаар аяллын шугам шинээр нэвтэрчээ. Ласагаас бусад муж хот бүхэнд үргэлжлэн нислэгийн шугам нэвтрүүлж, өдөрт 27 муж хотод нислэг үйлдсэн нь мөн үеэс 1-ээр нэмэгдсэн байна. Улсын дотоодын нийт 51 хотод нислэг үйлдэж мөн үеэс 4-ээр нэмэгджээ.
