Синьхуа агентлагийн мэдээ: Хятад-Төв, Зүүн Европын “16+1 хамтын ажиллагаа”-ны хүрээнд санхүүгийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тул Хятадын Үндэсний Хөгжлийн Банк, Төв, Зүүн Европын Санхүүгийн байгууллагын хамтран санаачилсан Хятад-Төв, Зүүн Европын Банкны холбоо 27-ны өдөр албан ёсоор байгуулагдав.
Хятад-Төв, Зүүн Европын Банкны холбоо өнөөгийн байдлаар 14 гишүүнтэй бөгөөд бүгд тухайн орны засгийн газрын хяналтад байдаг бодлогын болон хөгжлийн чанартай санхүүгийн байгууллага, худалдааны банк юм. Гишүүн байгууллага “бие дааж үйл ажиллагаагаа явуулах, бие дааж бодлогоо боловсруулах, эрсдэлээ өөрөө даах” зарчмаар төслийн санхүүжилт, төлөвлөгөөний зөвлөгөө, сургалт солилцоо, дээд зиндааны яриа хэлэлцээ, бодлогын харилцаа холбоо, мэдээлэл солилцох зэрэг салбарт хамтын ажиллагаа явуулж, Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны механизмын хүрээнд холбогдох бусад ажилд ач холбогдол өгөх болно.
