Хятад-Европын галт тэрэг 06-р сарын 08-ны өдөр Нанчан Олон улсын эх газрын боомтын Хэн Ган өртөөнөөс хөдөлж, ОХУ-ын нийслэл Москва хотыг зорилоо. Уг галт тэргэнд 59 тээврийн хэрэгсэл, 40 футын контейнер бүхий бүрэн хэмжээний метроны тоног төхөөрөмж ачсан байна.

Энэхүү галт тэрэг нь улсын метроны тоног төхөөрөмжийн үйлчилгээний анхны галт тэрэг бөгөөд метроны төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг ачсан байна.
Мөн уг галт тэргийг аялуулсан нь Москвагийн метроны төслийн барилгын ажлыг ахиулахад чухал баталгаа болж, улмаар олон улсын аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулж, Жянши мужийн логистик, худалдааны сувгуудын цаашдын боломжийг нээж, аж ахуйн нэгжүүдэд тусалж, шинээр гарч ирж байгаа зах зээлийг хөгжүүлэхэд түлхэц болсон юм.


