Дэлхийн топ 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн хариуцлагатай албаны хүмүүс, олон улсын нэр хүндтэй эрдэм шинжилгээний судалгааны байгууллагын мэргэжилтнүүд, олон улсын байгууллага болон хэвлэл мэдээллийн 100 гаруй төлөөлөгчид уулзалтад оролцсон байна.
Ли Кэчян: - Өдгөө Хятадын эдийн засгийн тогтвортой байдлын дунд сайн сайхан руу хөгжих байдал улам ил тод болж байна. Хөгжлийн чанар, үр ашиг үргэлжлэн дээшилж, бүтцийн өөрчлөлт шат өгсөн шинэ хуучин хөдөлгөх хүч орон байраа маш түргэн сольж байна. Бид хангамж нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлтөөр зангилаа болгож, шинийг бүтээх хөгжлийн стратегийг гүнзгий хэрэгжүүлэн олон нийтийн үйл ажиллагаа эрхэлж, шинийг бүтээн, өөрчлөлтөөр дамжуулж шинийг бүтээхэд зам тавих хэрэгтэй гэж хэллээ.
Хуралд оролцсон төлөөлөгч:
- Дэлхий нийтийн эдийн засгийн сэргээн босголт хэцүү, өрсөлдөөн шат өгсөж буй өнөөгийн нөхцөлд Хятадын Засгийн газрын тогтвортой өсөлт, бүтцийн зохицуулалт чухал ахиц дэвшилд хүрч, дэлхий нийтийн даяаршил, цаг уурын өөрчлөлт зэрэг чиглэлүүдэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэж хэлэв. Хуралд оролцсон төлөөлөгчид Хятадын хөгжлийн стратегийг анхааралдаа маш чухалчлан авч, Хятадын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг дэмжиж байна.
