solongonews
Күй Яньвэй: Хятад улсаас ДЭМБ болон ОХУ-ын цар тахалтай тэмцэхэд хамтран ажиллахад бэлэн байна
2020-04-24 09:48
Күй Яньвэй: Хятад улсаас ДЭМБ болон ОХУ-ын цар тахалтай тэмцэхэд хамтран ажиллахад бэлэн байна.

БНХАУ-аас ДЭМБ болон Орос улстай "COVID-19"-ийн цар тахалтай тэмцэх хүрээнд хамтран ажиллахад бэлэн гэж ОХУ дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны батлан хамгаалах асуудал эрхэлсэн атташе хошууч генерал Күй Яньвэй мэдэгджээ. 

"Хятад улс  тахлаас урьдчилан сэргийлэх, хянах, мэдээлэл солилцох тал дээр Орос зэрэг дэлхийн орнуудтай хамтран ажиллахад бэлэн. БНХАУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай нягт хамтран ажилласан, цаашид ч энэ ажиллагаагаа үргэлжлүүлнэ" хэмээн Күй Яньвэй мэдэгджээ. 

Түүний өгүүлснээр, БНХАУ тахалтай тэмцэх болон урьдчилан сэргийлэх туршлагаасаа хуваалцахад бэлэн гэжээ. Түүнчлэн урьдчилан сэргийлэх тарилга болон вирусийн эсрэг эм боловсруулахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Хятадын засгийн газар ихээхэн анхаарч байгаагийн дээр цар тахлын улмаас илүүтэй хохирол амссан улс орнуудад тусламж үзүүлэх зорилготой байгаа хэмээн Күй Яньвэй мэдэгджээ. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Sputnik
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл