Тамхи татах цэгийг хүчингүй болгоно
2017-02-28 12:03
Шанхай хот 3 дугаар сараас эхлэн тамхи татах өрөө, цэгийг хүчингүй болгоно.
Шанхай хотын бүх дэлгүүрийн өнцөг буланд тамхи татахыг чанга хориглосон тэмдгийг 2 дугаар сарын 27-ны өдөр наасан байна.

“Шанхай хот олон нийтийн газарт тамхи татахыг зогсоох” дүрмийг 3 дугаар сараас эхлэн бүх талаар хэрэгжүүлж, шинэ тогтоолын дагуу Шанхай хотын олон нийтийн газар, ажлын газар, олон нийтийн тээврийн хэрэгсэл зэрэгт тамхи татахыг хориглох юм. Одоо байгаа тамхи татах хэсэг, тамхи татах цэгийг бүгдийг хүчингүй болгох аж. Байгууллага нэгжүүд дүрэм зөрчсөн тохиолдолд 2000–30000 юаниар торгох бол хувь хүн дүрэм зөрчсөн тохиолдолд 50-200 юаниар торгох юм байна.




Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
