Рэньминь Рибао сонин "Шинэ эрин үед илүү их шинэ гайхамшгийг бүтээе-Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэе" сэдэвт тэргүүн өгүүлэл12-р сарын 18-ны өдөр нийтэлжээ.
Өгүүлэлд 1978 онд болсон ХКН-ын XI сонгуулийн Төв хорооны III бүгд хурлын үеэр Хятад улс өөрчлөлт нээлтийн агуу их аянаа эхлүүлсэн юм. ХКН ард түмнээ удирдан, энэ агуу их шинэ хувьсгалд оролцон, улс орныхоо хөгжил дэвшлийн агуу их хуудсыг нээж, үндэстнүүдийн сэргэн мандалтыг биелүүлэн, Хятад улсыг өөрчилсөн төдийгүй дэлхийд гүн нөлөө гаргасан билээ.
40 жилийн турш өөрчлөлт нээлт нь Хятад даяар шинэ эриний уриаг авчирлаа. Хөдөө орон нутгаас хот хүртэл, туршилтын үеэс албан ёсоор хэрэгжсэн, аж ахуйн нэгжийн шинэчлэлтээс шинэчлэлийг бүх талаар хэрэгжсэн, шинэчлэлийн үзэл санааг уламжилсаар байна. Далай дагуу бүс нутгаас эх газарт хүртэл, улсын хаалгаа нээснээс бүх талаар нээлттэй болсон, дэлхийн худалдааны зохион байгуулалтад орсноос “нэг бүс нэг зам”ыг хамтаар бүтээн байгуулсан, нээлт үргэлжилсээр байна. Өнөөдөр, "Социалист Хятад улс хаашаа явах" талаар төр баригч нам орчин үеийн Хятадын замналыг амжилттай нээсэн юм. "бөмбөрцгийн гишүүнээс хасагдах аюул "-тэй тулгарч байсан улс, өнөөдөр дэлхийн хоёр дахь том эдийн засагтай болоод байна. Орчин үеэс хойш агуу их сэргэн мандалтын төлөө тэмцэж яваа үндэстэн “цаг үеийг гүйцэх”-ээс “цаг үеийг удирдан дагуулах” агуу их замналыг туулж ирсэн юм.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинээс, Өөрчлөлт нээлт бол “гол сонголт”, “эрч хүчний эх үүсвэр” “чухал зүйл”, “зөв зам”, “гүрнээ хүчирхэгжүүлэх зам”,“иргэдээ баяжуулах зам" хэмээн ярьсан юм. Иймээс ХКН-ын XVIII их хураас хойш, Ши Жиньпинээр төв болгосон намын төв хороо, урьд өмнө байгаагүй их эрч хүчээр өөрчлөлт нээлтийг бүх талаар дэмжин, 1600 гаруй шинэчлэлийн төслийг гарган, түүхэн чанартай хувиралт амжилт гаргаж, Хятадын онцлогтой социалист шинэ эринд оруулав.
Өнөөдөр өөрчлөлт нээлт нь орчин үеийн Хятадын хамгийн ил тод онцлог, ХКН-ын шинэ түүхэн үеийн хамгийн тод далбаа болсоор байна. “Өөрчлөлт нээлтийг эцэст нь хүртэл хийнэ”, энэ бол Хятадын ард түмний хамтын хүсэл эрмэлзэл, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргээн мандалтын түлхүүр юм.
40 жилийн өөрчлөлт нээлт бидэнд олон эрхэм зүйлсийг өгсөн. Үүнд хамгийн чухал нь нэг улс орон, нэг үндэстний сэргэн мандалт нь түүхэн үйл явцад тасралгүй урагшилж, цаг үеийг даган хөгжиж байх хэрэгтэй хэмээн өгүүлэлд тэмдэглэжээ.
