Хоёр улсад монгол соёлоо түгээн дэлгэрүүлэх, соёлын солилцооны зорилгоор нээгдэж буй тус үзэсгэлэнд нийт 200 гаруй шилдэг бүтээл дэлгэгдэж байна. Үүнд, Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн н.Батдорж, УГЗ н.Нацагдорж, Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, Чөлөөт уран бүтээлч С.Төгс-Оюун зэрэг шилдэг 26 зураачдын бүтээлээс бүрдэж байгаа юм. Үзэсгэлэнг Өвөр Монголын Утга урлаг солилцооны нийгэмлэгээс голлон зохион байгуулсан ба Монголын Урчуудын Эвлэл хамтран нээж байна. Нээлтийн ёслолд Монгол Улсаас ӨМӨЗО-нд суугаа Ерөнхий консулын газар, Өвөр Монголын Гар урлалын Уран зургийн танхим зэрэг арваад байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн, мөн уран зураг сонирхогчид хүрэлцэн ирсэн юм. Анх удаа зохиогдож буй энэхүү үзэсгэлэн 2018 оны 01-р сарын 13-наас 18-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд цаашид уламжлал болон зохион байгуулагдах юм байна.








Э.ҮРЖИНХАНД
