Уг шалгалтаар хотын эрүүл мэндийн байгууллагаас өдөр өнжүүлэх газрын амрах орчин, хүүхдүүд хоол хүнсний хордлого авч байсан эсэх дээр, Олон нийтийн аюулгүй байдлын газраас стандарт чанарын байдалд, Боловсролын яамнаас нөхцөл байдлыг судлах, хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, Хотын удирдах ерөнхийлсөн байгууллагаас хоол хүнсний үлдэгдэл, хог хаягдлын шийдвэрлэлт, дуу чимээг бууруулж ажиллаж чадаж байгаа эсэх тал дээр хяналт тавих юм.
Тус шалгалтыг 100 мянга гаруй бага болон дунд сургуулийн сурагчийн аюулгүй байдлыг хангах үүднээс олон байгууллагатай хамтран явуулахаар болжээ. Шалгалтын хүрээнд зөрчлийг илрүүлж арилгах бөгөөд хэрэв тогтоосон стандартад хүрэхгүй бол үйл ажиллагааг нь зогсоох аж.
