solongonews
Хамтдаа хожихыг эрмэлзсэн чуулган
2023-05-29 16:46
Хамтдаа хожихыг эрмэлзсэн чуулган

    Сүүлийн өдрүүдэд олон орны судлаачид Хятадын Төв радио телевизийн Ази Африкийн нэвтрүүлгийн төвийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа:

- Ши-Ань хотноо амжилттай болсон Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт нь стратегийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа, харилцан ашигтай хамтдаа хожсон байдалд хүрэхийн төлөө юм гэж хэллээ.

Ираны олон улсын асуудал хариуцсан мэргэжилтэн Голамреза Ражаи ХТРТ-ийн Перс хэлний редакцийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа:

- Хятад, Төв Азийн таван орны хооронд байгуулсан олон салбарын хамтын ажиллагааны 100 гаруй гэрээ хэлэлцээр нь бүс нутаг, тэрчлэн дэлхийн эдийн засгийн хөгжлийг ахиулахад эерэг үүрэг гүйцэтгэсэн гэсэн байна.

Японы нэрт эрдэмтэн, Хигаши Ниппон олон улсын их сургуулийн зочин профессор Сайонжи Казутеру, Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтыг Японы Хирошимад болсон “Их 7”-ын дээд хэмжээний уулзалттай харьцуулан хэлэхдээ:

- “Их 7”-ын дээд хэмжээний уулзалтаар Америк тэргүүтэй барууны орнууд Хятадыг баллуурдан буруушааж, холбоотнуудтайгаа хамтран Хятадын эсрэг ажиллахаар оролдсон. Ингэснээр энэ нь дэлхийг хагалан бутаргах оролдлогыг уриалсан хурал болсон. Харин эсрэгээрээ Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт нь улс орнуудад үр өгөөжтэй хурал болсон” гэв. Тэрээр мөн, “Хятад улсын дэвшүүлсэн “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт нь зөвхөн Хятадад үр өгөөжтэй биш, харин Хятад, Еврази, тэрчлэн бүх дэлхийг холбох зорилготой дэлхийн энх тайван, хүн төрөлхтөний төлөөх томоохон санаачилга юм. Төв Азийн таван орон энэхүү санаачилгыг идэвхитэй хэрэгжүүлж байгаа нь маш чухал стратегийн ач холбогдолтой гэж хэлэв.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл