Синьхуа агентлагийн мэдээ: НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Хятадад айлчилж Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2018 оны жил тутмын хуралд оролцохын өмнө БНХАУ-аас НҮБ-д суугаа гол гол хэвлэлийнхэнд ярилцлага өгчээ. Тэрээр: Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байлгасан 40 жилийн турш маш их амжилт гаргасан. Дэлхий нийтийн засаглалын тогтолцоонд Хятад улсын гүйцэтгэх үүрэг улам чухал болж байна. Хятад бол дэлхийн засаглалын гол тулгуур юм гэжээ.
Гутерриш: “Хятадын эдийн засаг хөгжсөний улмаас дэлхий нийтийн эдийн засгийн тогтолцооны бүрэлдэхүүн болсон. Иймээс дэлхий нийтийн засаглалын тогтолцоонд Хятад улс улам чухал үүрэг гүйцэтгэж байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрч, энэ нь эрх тэгш, эв зохицолтой дэлхий ертөнцийг бий болгоход идэвхтэй үүрэг гүйцэтгэлээ гэж үзэж байна" гэжээ.
Гутерриш: Энэ жилийн Бө-Аогийн Азийн чуулга уулзалт "Нээлттэй, шинэлэг Ази, бадран хөгжиж буй дэлхий" уриан дор болно. Энэ нь чуулга уулзалт зөвхөн Азийн бус харин дэлхийн хөгжилд анхаарал хандуулж буйг харуулж байна гэжээ.
Тэрээр: Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагаа, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтод Хятад улс маш чухал үүрэг гүйцэтгэж байна. "Нэг бүс нэг зам" санаачилга хөгжиж буй орнуудад төдийгүй дэлхийн эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагаанд маш чухал ач холбогдолтой юм гэжээ.
Гутерриш: Худалдааны ивээх үзэл дэлхийн эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх шийдэл биш гэжээ. Тэрээр даяаршлын болон олон талт худалдааны механизмыг дэмжиж байгаагаа илэрхийлээд "Дэлхий нийтийн асуудалд дэлхийн чанартай шийдвэрлэх арга шаарддаг. Дэлхийд нийцэх шийдвэрлэх аргыг зөвхөн олон талт хүрээнд түшиглэн хэрэгжүүлнэ" гэжээ.
